Оюу Толгой Монголыг Арбитрын шүүхэд өгнө
Америкийн Reuters агентлагийн 3-р сарын 31- нд тараасан мэдээгээр бол Монгол улс болон Рио Тинто 2-ын Оюу Толгой төслийг зогсооход хүргэсэн татварын маргаанд ахиц гарч зөвшилцөлд хүрч эхэлсэн байна.
Харин Монголын Уул уурхайн яам болон Рио Тинтогийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан гэнэ. Төслийн 66 хувийг эзэмшиж байгаа Рио Тинтогийн тал өнгөрсөн долоо хоногт маргаанаа шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүх болон Татварын Ерөнхий Газар хандсан гэдгийг хэлжээ. Дээрх маргаан нь Монголын засгийн газарт Оюу толгойн төлөх ёстой 127 сая ам долларын татварын асуудал бөгөөд энэ татварыг сүүлд нь 30 сая ам. доллар болгосон, мөн 4 тэрбум ам долларын санхүүжилт хийх төсвийг хүлээн авахтай холбоотой . Рио Тинтогийн захирал Сэм Уолш өнгөрсөн бямба гаригт Рейтерт өгсөн ярилцлагадаа татварын маргааныг шийдэхийн тулд олон улсын Арбитрын шүүхэд хандах бодолтой байгаагаа хэлжээ. Оюу Толгой 2013 онд нээгдсэн цагаасаа 1 сая дахь тонн баяжмалаа гаргасан бөгөөд ням гаригт болсон ёслолын ажиллагаанд С,Уолш оролцжээ.
URL: