Т.Санчир Филиппин улсын PBA лигт тоглохоор боллоо

uls_551c917888c7f_1Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-д тоглох гэрээнд өнөөдөр гарын үсэг зуржээ. Ингэснээр тэрээр мэргэжлийн сагсан бөмбөгчин болох гараагаа эхлүүлж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Түүний тоглох баг нь PBA-ийн хамгийн нэр хүндтэй, найман удаагийн Аварга Barangay Ginebra San Miguel Kings гэдэг баг ажээ.

PBA нь Ази Тивдээ хамгийн анх байгуулагдсан мэргэжлийн Холбоо, Лиг бөгөөд энэ онд 40 жилийн ой нь тохиох юм. PBA нь мөн үүсгэн байгуулагдсан хугацаагаараа дэлхийд зөвхөн NBA-ийн дараа ордог хамгийн ахмад Лиг бөгөөд зохион байгуулалт, багуудын чансаа, тамирчдын өрсөлдөөн, мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, шилжилт хөдөлгөөн, бизнес зэрэг олон талаараа Азидаа төдийгүй дэлхийд шилдэгт тооцогддог мэргэжлийн Лиг юм байна.


URL:

Нэр: Зочин Огноо: 2 April 2015

Амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих