Д.Бат-Эрдэнийг огцруулахаар дахин жагслаа

5geve1r7ulpu73bgdnr5tuadr8Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ гэж “зовсон” амьтан байна. Тэрбээр тус албан тушаалд очсоноосоо хойш нэг удаа чих амар байсангүй. Өөрөө ч болж өгдөггүй нөхөр гэж тус дүүргийн ИТХ-ынхан нь хэлдэг. 2013 онд Д.Бат-Эрдэнийг их хэмжээний мөнгөөр өрөөгөө тохижуулж, үнэтэй машин авсан гэх явдал нийгэмд шуугиан тарьсан. Түүнээс нь болж албан тушаалаас нь огцруулах их аян хүртэл болж Чингэлтэй дүүргийхэн АТГ-ын өмнө жагсаал, цуглаан болж байв.

 

Тэгвэл энэ удаа түүнийг дахин хууль бус үйлдэл гаргасан хэргээр огцруулах жагсаал өчигдөр Чингэлтэй дүүргийн гадна болжээ. Чингэлтэй дүүргийн ИТХ-ынханы хэлж буйгаар Д.Бат-Эрдэнэ нь хэд, хэдэн удаа хууль бус шийдвэр гаргасан гэнэ. Тодруулбал ИТХ-ынханы ажил албан тушаал болон хөрөнгө санхүүгийн тогтсон дүрэм журам зөрчсөнийг тус дүүргийхэн хэлж байна. Огцруулах үндэслэлээ тэд удахгүй тодорхой болгох гэнэ.

 

Тиймээс ийнхүү жагсаал зохион байгуулжээ. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Д.Бат-Эрдэнэ нь өмнө нь хуурамч диплом хэрэглэж албан тушаалд очсон хэргээр Нийслэлийн авто замын газрын даргаасаа халагдаж байсан.

 

Мөн 2013 онд 49 сая төгрөгөөр ажлын гурван өрөөндөө засвар хийж, 22.4 сая төгрөгөөр тавилга авч тавихдаа таньдаг компанидаа давуу эрх олгон хууль зөрчсөн хэмээн АТГ-т шалгуулсан. Тэрбээр мөн Зам засвар арчлалтын газар улсын үйлдвэрийн дарга хийж байх үедээ их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэдэг.  Удаа дараа ийн асуудал үүсгэсэн учир Чингэлтэй дүүргийн ИТХ-ынхан түүнийг огцрох ёстой гэж үзэж байгаа аж.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих