Төрийн өмчийн хорооны даргыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлжээ

4plc8cv18q3mdk2dceok0rf1a1

Өчигдөрийн засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддоржийг ажлаас нь чөлөөлсөн байна. 2008-2010 оны МАН-АН-ын хамтарсан засгийн газрын үед энэ албанд томилогдон ажиллаж байгаад 2013 онд Ерөнхий сайд асан  Н.Алтанхуягын тушаалаар ажлаа өгсөн юм. Харин  хоёрдугаар сард шүүхийн шийдвэрээр ажилд нь буцаан  томилсон бөгөөд өнгөрсөн   нэг дэх  өдөр  өөрийнх нь хүсэлтийн дагуу  ажлаас нь чөлөөлжээ.Ямар ч байсан ажилгүй байсан  хугацааныхаа цалинг шүүхээр тогтоолгож,  дуртай хүн суугаад байдаггүй  даргын сэнтийгээ сайн дураараа даруйхан өгсөн нь олны  сонирхол татсаар үлдлээ.Түүнийг УИХ-ын дарга З.Энхболдын гарын хүн гэж намын нөхөд нь ярих юм билээ.

Удахгүй шинэ даргыг төрийн албаны  хуулийн дагуу  сонгон шалгаруулалтаар томилох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих