“Алуурчин” сайт
Герман улсад хуучин цагдаагийн офицер 56 настай Детлев Гюнцелд хүн алж, мөчилсөн хэрэгт 8,5 жилийн ял өгчээ.
Тэрээр каннибализмд (хүний мах идэх) зориулсан интернет хурлын үед танилсан 59 настай Ганноверийн польш гаралтай бизнесмэн В.Стемпнивицийг багалзуурдсаныхаа дараа мөчилсөн гэнэ.
Энэ хүн амины хэрэг германы Хартмансдорф-Райхенау хотод 2013 оны 11-р сард Гюнцелийн түрээсэнд өгдөг байсан амралтын пансионд болжээ.
Хохирогчийн талын өмгөөлөгч үүнээс хатуу ял оноох ёстой гэж үзэж байсан ч прокурорууд түүнийг яг хүний мах идсэнийг нотолж чадаагүй болохоор ийм боломжгүй гэжээ. Гюнцель Стемпнивиц хоёр 2013 оны 10 сард хүн идэх уран зөгнөлд автагсадын вебсайтаар анх танилцсан бөгөөд дээрх сайт нь “ер бусын махны №1 сайт” гэж өөрийгөө нэрлэсэн 3000 орчим бүртгэгдсэн гишүүнтэй гэнэ.
URL: