“Феррари” өрсөлдөөнд орж ирлээ

“Формула 1”-ийн дэлхийн аварга үргэлжилж байна. Малайзийн гараанд 19 нисгэгч уралдаж, “Феррари”-гийн С.Феттель түрүүллээ. Өнгөрсөн жил “Мерседес” өмнөө хэнийг ч оруулаагүй Л.Хэмилтон, Н.Росберг нар эхнээсээ өнгөлсөөр барианд амжилттай орсон. Харин 2015 онд сонирхолтой өрсөлдөөн гарч магадгүй боллоо. Хоёр дахь гараанд “Феррари”-гийн С.Феттель, К.Райкконен нар боломжийн оноо авсан юм.

Энэ оны дэлхийн аваргыг “Мерседес”-ийн Л.Хэмилтон 43, “Феррари”-гийн С.Феттель 40, “Мерседес”-ийн Н.Росберг 33, “Уильямс”-ийн Ф.Масса 20, “Феррари”-гийн К.Райконен 12, “Заубер”-ын Ф.Наср 10, “Уильямс”-ийн В.Боттас 10, “Ред Булл”-ийн Д.Риккардо 9, “Форс Индия”-гийн Н.Хюлькенберг 6 оноо тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

Харин зохион бүтээгчдийн цомд “Мерседес” 76, “Феррари” 52, “Уильямс” 30 оноо авсан. “Формула 1” ангиллын дэлхийн аваргын 2015 оны гурав дахь гараа энэ сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод болно.


URL:

Сэтгэгдэл бичих