Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй “Тансаг” гэх архи худалдаалж байжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас архи согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 17 үйлдвэрээс дээж авч шинжлэхэд 12 нь шаардлага хангаагүй байна. Үүнээс гадна худалдаанд байгаа архи, согтууруулах ундаа хаяг шошгын зөрчилтэйг шалгалтаар тогтоожээ.
Худалдааны төвөөс хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй “Тансаг” гэх архийг их хэмжээгээр хураан цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн “Аранзад трейд” компани нь тусгай зкөвшөөрлийн хугацаа нь дуусаад сунгуулах гээд өгчихсөн, үйлдвэрийн байргүй байж архи үйлдвэрлэн худалдаалж байжээ.
www.times.mn
URL: