Солонгост байгаа монголчууд нэгийгээ шатаахыг завдсан уу?

527-1425954365gal012012БНСУ-ын Кимпо хотод гуравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00.50 цагт монгол эмэгтэй галд түлэгдсэн хэрэг гарчээ. Эмэгтэйн биеийн 80 орчим хувь нь түлэгдэн, эмнэлэгт маш хүнд байгаа аж. Галыг санаатай тавьсан байж болзошгүй гэж сэжиглэн нэгэн монгол залууг шалгаж байгаа гэнэ.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Б.Болдоос тодруулахад “Тус улсад ажилладаг манай улсын нэг иргэн түлэгдэж, нөгөө нь хэрэгт сэжиглэгдсэн нь үнэн. Монголд байгаа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Эмнэлэгт сахих хүн хэрэгтэй байгаа учраас ар гэрээс нь хүн яаралтай явуулахад бид туслалцаа үзүүлнэ.
БНСУ-д манай улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байна. Иргэд маань янз бүрийн хэрэг, зөрчилд орох нь их байдаг” гэлээ. Түлэгдсэн эмэгтэйн Орхон аймгийн харьяат бөгөөд ар гэрийнхэн өнөөдөр тус аймгаас ирж, Консулын газрын удирдлагатай уулзах гэнэ.


URL:

Нэр: сонсогч Огноо: 11 May 2015

Замбараагүй бэлгийн амьдралаас болсон гэж сонссон хөгшин авгай залуу хүүхэд эргүүлээд цуг архидаад цавуу асгуулан шатаалгасан гэж сонссон үнэн үү

Сэтгэгдэл бичих