Бурхан Халдун гарч ирсэн БНХАУ-ын иргэдийг дарамталсан залууст 3-5 жилийн ял өгч болно
“Босоо хөх монгол” хедөлгеөний гишүүд дэмжигчид болон Улсын харцага бөх Г.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших нар өнгөрсөн амралтын өдөр Бурхан халдун ууланд явж байгаад мөн л тэнд аялж явсан БНХАУ-ын иргэн хэсэг ӨвөрМонголчуудыг “дэглэсэн” видео бичлэг сошиал ертөнцөөр тарсан билээ. Энэ тухайгаа бахархан Улсын харцага Г.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших нар өөрсдийн facebook page-дээ: “Өвөр монголчууд “Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж “Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” гэж бичсэн юм. Тэгвэл Хэнтий аймгийн цагдаагийн газраас дээрх этгээдүүдэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ШИИТГЭ ШОРОНД ХИЙ ТЭНЭГ ЮМНУУД ДАЛД ОР
та нар бусад улсад очоод дураараа гүйлдээд байвал болдоггүй газрууд гэж байдгийг сайн мэдэх хүмүүс байлгүй дээ олон газар явж үзсэн улсууд л монголчуудыгаа дорд үзэх бусдыг хүн гэж үзэх үзэл нь ихэдцэн байдаг шүү
Àðàé ë áèøýý. Ýíý òýíýã ãàðóóä õóæààãèéí õèéñýí áàíäààæ ºìºññºí áàéãàà äàà õà õà õà
биднийг цагаан хэрэм, улаан талбай үзэхээр явж байхад инэгэвл яах вэ тэнэгүүдээс болж улсын нэр унах мю даа