МУБИС-ын захирлын машиныг албадан хураалаа
МУБИС-ын захирал Д.Мөнхжаргалын Lexus 570 машиныг албадан хураан авлаа.
Монгол улсад мөрдөгдөж байгаа эрх бүхий албан тушаалтнууд том оврын машин унах эрхгүй байгаа тус хуулийг зөрчсөн үйлдэл хэмээжээ. Түүнчлэн Д.Мөнхжаргалын авсан уг машин нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оюутны сургалтын төлбөрөөс 172 сая төгрөгөөравсан машин юм байна.
Засгийн газрын 349 дүгээр тогтоолыг зөрчсөн түүний эл үйлдэлд эрх бүхий байгууллагын шийдвэрийг удаа дараа хүргүүлсэн боловч өөрийн биеэр ирэлгүй 2 сар болсон учраас түүний машиныг ийнхүү Төрийн өмчийн хорооноос Замын цагдаагийн газарт мэдэгдсэний үндсэн дээр хураан авсан байна.
Д.Мөнхжаргалын машиныг хураах явцад доорхи ажилтнууд нь сургуулийнхаа гражийн үүдэнд машинуудаа байрлуулчихаад зам чөлөөлж өгөхгүй, машиныг гаргахгүй, өгөхгүй зэргээр үйл ажиллагаанд саад учруулж байжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлагыг үүрэг болгоод байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагуудаас 57 автомашиныг хураан аваад байна.
FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Одоо ажлаас нь халах хэрэгтэй Ингэж байж хууль хэрэгжинэ
сургалтын төлбөрийг зориулалтаар нь ашиглахгүй байгаа энэ мэт хүмүүс зайгаа тавь үнэтэй юм авч дундаас нь мөнгө унагаахаа боль . эдийн засаг хариуцсан дэд захирал гэж мануухай байдаг биздээ