АН-ын дархлаг;сан ГИШҮҮД ХЭН БЭ

ANАН-ын дарга З.Энхболд энэ өдрүүдэд 2016 онд УИХ-Д нэр дэвших хүсэлтэй намынхаа гишүүдтэй нэг бүрчлэн уулзалт хийж байгаа ажээ. Ингэхдээ АН-ын дарга хэд хэдэн зарчмын байр суурь илэрхийлсэн гэсэн мэдээ байна. Нэгд, тухайн гишүүнээсээ нэр дэвших хүсэлтэй байгаа тойргийг нь, ямар боломж байгаа талаархи саналыг нь сонссон гэнэ. Гэхдээ түүний хийж байгаа уулзалтаас нэг бус хүн сэтгэл хангалуун, нэг бус хүн сэтгэл гонсгор үлдэж байгаа юм байна.

Учир нь, АН-аас удаа дараа УИХ-д нэр дэвшсэн ч ялалт байгуулж байгаагүй хүмүүстээ “нэр дэвших бус хариуцлага хүлээх ёстой” гэсэн шаардлагыг тэрээр тавьжээ. Харин чадалтай залуустаа фракцаар хайрцаглахгүйгээр боломж олгоно гэж мэдэгдсэн гэнэ.

Ирэх долоо хоногт эхлэх хаврын чуулганаар УИХ Сонгуулийн нэгдсэн хуулийг батална. Тэр үед сонгууль ямар зарчмаар, ямар тогтолцоогоор явах нь тодорхой болох ч АН-аас УИХ-д нэр дэвших “дархлагдсан гишүүд”-ийг З.Энхболд нэрлэжээ. Тэрээр 2012 онд УИХ-д сонгогдсон АН-ын бүлгийн 35 гишүүнээс өөрөө л татгалзахгүй бол бүгдийг нь дахин нэр дэвшүүлнэ гэж хэлсэн бололтой.

 

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих