Сахлаа ургуулсныхаа төлөө хорих ял авлаа

c5078ee92957f7ecoriginal
Хятадын шүүхээс уйгар иргэнийг эрүүнийхээ сахлыг урт ургуулсных нь төлөө зургаан жил хорих ял оноосныг “Agence France-Presse”-д мэдээлжээ. Үүнээс гадна эхнэрт нь олон нийтийн газар нүүрээ халхалсан уламжлалт хувцас өмссөн гэх үндэслэлээр хоёр жил хорих ял оноохдоо шүүхээс гэр бүлийн хоёрыг “Үзэн ядсан үзэл дэвэргэсэн” гэх үндэслэлээр ялласан аж. Шинжаан Уйгарын өөртөө засах мужийн Кашгар мужийн иргэн 38 настай эр 2010 оноос сахлаа ургуулж эхэлсэн ба эрх баригчдаас гэр бүлийн хоёрт хэд хэдэн удаа сануулга өгч байжээ. Хятадын хуулийн байгууллагууд сахлаа урт ургуулах нь салан тусгаарлах үзэл бүхий тэмцэгчидтэй холбоотойн шинж хэмээн үзэж, хориглодог аж. Үүнээс гадна “Гоо сайхны төсөл” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийг нүүрээ халхалсан нөмрөг, малгай өмсөхгүй байхыг уриалдаг. Мөн өнгөрсөн онд Шинжааны Карамай хотноо эрх баригчид сахлаа урт ургуулсан эр, нүүрэндээ гивлүүртэй эсвэл толгойдоо алчуур зүүсэн эмэгтэйчүүдийг зорчигч тээврийн автобусанд суухыг хориглосон аж.
үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих