ЭЛБЭГДОРЖИЙН ТУХАЙ СОНИН ХЭВЛЭЛҮҮДЭД БИЧИГДСЭН ЗАРИМ БАРИМТУУД
“Зууны мэдээ” сонин 2015 оны 3-р сарын 13-ны өдрийн 51-д алдарт кино найруулагч Х.Дамдин бичсэн нь:
-Манай төрд хэтэрхий хувиа хичээсэн, өөрсдийнхөө баяжих арга замыг эрэлхийлэгчид байхаас үнэнхүү Монголынхоо төлөө сэтгэл зориулж яваа хүн алга. Хамгийн их популизм хийж байгаа хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Гадаадад их популизм хийж эх орондоо гай тарьдаг. Дэлхий нийтийн том хуралд үг хэлчихээд эх орондоо хийхээр амлачихдаг. Энэ нь хичнээн зардал мөнгө үрдгийг бүгд мэднэ. Ингэж болохгүй шүү дээ. Хоёр нам хоорондоо хэрэлдэж, улс төрийн сайн шийдвэрүүд гарахгүйгээс ард иргэдийн амьдрал туйлдаж байхад Ерөнхийлөгч юу ч дуугарахгүй, хийхгүй мөртлөө гадны хурал чуулганд үг хэлж, нэр нүүрээ тордож явдаг. Энэ бол өөрийгөө рекламдах популист удирдагчийн шинж юм.
“Өдрийн сонин” 2014 оны даваа гаригийн 300-д улаан луйварчин М.Наранбаатар:
-Намайг аль намын хэний хүн гэх юм бэ. Нийтлэг үнэлэмж бусдын жишгээр бол аль нэг нам, бүлэг, эвсэлийн хүн байж л ерөнхий захирал болно биз дээ. Гэхдээ намайг хэний хүн гэх бол. Нэг хэсэг Н.Энхбаярын хүн гэдэг байлаа. Түүнээс хойш зургаан жил өнгөрлөө. Одоо Ц.Элбэгдоржийнх гэхүү.
“Алаг хорвоо” сонины 2015 оны 3-рт бичсэн нь:
Цагаан сарын бөхийн барилдаан халуухан болсон. Харин бөхийн барилдаан дундуур түүнээс ч халуухан юм болов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаан суудалд залраад бөх үзэж байтал үзэгчид шуугилдаад явчихжээ. Могжоохон Ерөнхийлөгч маань “Манай аймгийн хүү улсын харцага Пүрэвсайхан давчихав уу” гэсэн ухааны юм бодоод өндийсөн чинь гэмт хэрэгтэн Н.Энхбаяр өмгөөлөгчтэйгөө орж ирээд ард түмний дотор хутгалдаад суучихаж байна гэнэ. Н.Энхбаярын өмгөөлөгч бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүү дээ. Тэр УИХ-ын гишүүнийхээ үүрэг хариуцлагаас илүүтэй намынхаа даргыг өмгөөлөхөд хамаг хүчээ зориулсан хүн.
Гэхдээ хүн юм болохоороо өөрийнхөө эрх ашгийг бас бодолцолгүй яахав. Гэмт
хэрэгтнийг “үздэггүй” тийм сонин гэмт хэрэгтэн учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүд бүлтрэх шахав. Хажууд нь суусан бөө Р.Гончигдорж агшин зуур шарын шашны нүдтэй болж, нигүүлсэнгүй харц бүтээв. Ерөнхийлөгч золтой л “Ийм бузрын гэмт хэрэгтэн Монгол бөхийн өргөөг сэвтээх учиргүй” гээд хашгирчих шахсан байна. Бас Богдын хатан шиг “ийм барилдааныг би үзэхгүй” гээд бөгсөө шидээд алга болчих шахсан гэнэ.
Ардчилсан гэх нэртэй давжаа биетэй дарангуйлаuч Ерөнхийлөгчийн өөдөөс ард түмний экс Ерөнхийлөгч данайтал хараад сууж байв. Экс хийгээд эдүгээх хоёрын дунд харц харцаараа мөчөөрхөлцөх “цусгүй тулаан” эхлэв.
Хувийн мөрдөгч сонины 2014 оны 9-д
Энэ дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д элэгтэй, Элбэгээ Түэмүүжинд талтай гэдгийг мэдэхгүй монгол байхгүй. Ингээд л ургуулан бодоод байхад Хууль зүйн сайдыг маань хаа холын америкчууд шийдээд тавьчихсан гэхэд үнэмшилтэй л сонсогдож байна. Мөн нэг орчинд Элбэгдорж энэ Тэмүүжин шиг бузар юмнуудаар тойрон хүрээлүүлж болно гэжээ.
Үндэсний шуудан сонины 2014 оны 4-р сарын 28-ны дугаарт:
Ц.Элбэгдорж Х.Тэмүүжинг огцруулахгүй хамгаална гэсэн гарчиг дор Тэмүүжин бол үнэлэмжтэй хүн. Ийм улс төрч ховор байдаг. Тэмүүжинг огцруулахаар өргөн барилаа гэдгийг сонсоод л би “Х.Тэмүүжинг огцруулахгүй, хамгаална” гэж хэлсэн.
“Улс төрийн тойм” сонины 2011 оны 3-р сарын 22-ны дугаарт:
Харин бид Ерөнхийлөгч Элбэгдорж шиг Долдугаар сарын 1-нд олсон
хонгиогоо дурсгал болгон хадгалахгүй, үнэнийг үнэнээр нь дэлгэнэ гэдэгт найдая
гээд Н.Энхбаярын араас, С.Баярын араас, Ерөнхийлөгчийг бас татах нь гэсэн гарчиг дор бичжээ.
“Нийгмийн толь” сонины 2012 оны 12-р сарын 26-ны өдрийн дугаарт:
УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ бичихдээ:
Ерөнхийлөгч рүү дайрахгүй гэх арга байхгүй. Хэзээ нэгэн цагт улс төрийн зорилгоор юу ч хийж болно хэмээн ярьжээ.
“Н.Энхбаярын төлөө жагсаж, өлсөж, экс ерөнхийлөгч өлсгөлөн зарлаж, бие нь доройтсоор байвал өнөөгийн ерөнхийлөгчийн нэр хүнд шалны алчуур болно”
гэжээ.
Хөх толбо сонины 2015 оны № 02 (878)-д
ЗЭЭЛ БОЛ ӨР, ӨР БОЛ БАРЬЦАА ГЭДГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ
Өрөнд орж байж улсаа хөгжүүлнэ гэж Ц. Элбэгдорж юу ярина вэ?
Гадаадын 50 хувийн хөрөнгө оруулалт бол гадаадын 50 хувийн дээрэм, гадны 100-хувийн хөренге оруулалт бол гадны 100 хувийн залилан мэхлэлт гэдэг нь нэгэнт ил тодорхой болсон. Тэгвэл зээл бол өр. Өр бол барьцаа. 50-иас дээш хувийн зээл бол бараг 100 хувийн барьцаа гэдгийг мэдсээр байж өрөнд орж байж ‘өөдлөнө, хөгжинө” гэж хоёр оны зааг дэзр гадаадын ил далд барьцаатай захиалгатай бүх телевизүүд, бизнес удирдлага, эдийн засгийн дээд сургуулиудын эрдэмтэн профессорууд тархи угаах ажил хийлээ. Хоосон хариуцлагын тухай хоосон уриа тунхаг дэвшүүлэхдээ өр зээлээр хөгжих тухай Ц.Элбэгдорж юу ярина вэ. Манай ард түмэн “Өвчингүй бол жаргалан, өргүй бол баян” гэж хэлдэг биш билүү. Дэлхийн эрдэнэсийн сан гэж олон улс даяар нэгэнт мэдэгдээд байгаа Монгол улс яагаад өртэй байх юм бэ.
Өрөөр цаламдаж, зээлээр бугуйлдаж, Монгол улсыг барьцаанд авч байхад терийн толгойнд байгаа нөхдүүд яагаад ухаардаггүй юм бэ. Ц.Элбэгдорж ард түмний хайр ивээлээр сонгогдсон, ард түмний дунд өссөн, ард түмний хүү баймаарсан.
Хөх толбо сонины саяханы дугаарт:
Элбэгдорж энд тэнд баярхсан маягийн үг хэлсээр байгаад Монгол руу гадаад орнууд санхүүгийн асуудал ирүүлэхээ болилоо гэсэн утгаар бичжээ. Элбэгдоржийн талаар сонин хэвлэлүүд иймэрхүү агуулгаар бичсээр байна. Эцэст нь “Ундаргатандаа ус эрдэнэ, утгатандаа үг эрдэм” номын 24-р талд нэгэн хөвөнд
Нэг хүүхэд өнчирч байсан ч
Учирсан зовлон нь надаас болсон гэж боддог
Эх оронд минь
Нэг хүүхэд уйлж суусан ч
Энэ бас миний муугийнх гэж санадаг
Ард улсад минь
Нэг эмгэн мухардаж хэцүүдсэн ч
Аргагүй л миний буруугаас гэж шаналдаг
Домогт гүрэнд минь
Нэг өвгөн сөхөрч бачуудсан ч
Дотроо миний алдаанаас гэж энэлдэг
Амиа бодсон дарга нар шиг
Ардаа хохироож баяждаггүй
Хувиа бодсон дарга нар шиг
Хувьсгалжиж цэцэрхэж тэнэдэггүй
Сайхан ярьж муухай зальдаж
Сахисан тангарагаасаа буцдаггүй
Ядарсан олны зовлонд дөрөөлж
Ямба эрх хөөцөлддөггүй
Өөрөөсөө давуу илүүд атаархаж
Өргөст торонд хоридоггүй
Очирбатын Дашбалбар энх тунхдаа “Элбэгдоржоо чи, мөнхийн ус уугаагүй шүү. Эрлэгт очих өдрөө хааяа нэг бод” гэжээ.
Эцэст нь зусарч бялдуучууд Элбэгдоржийг яаж зулгуйдаж буйг гаргая. Би нэг удаа энэ хүний талаар “Онож ч хэлдэг, олж хэлдэг орчин цагийн ерөнхийлөгч” гэсэн балай юм бичсэн. Үүндээ их харамсдаг. Ийм хүний талаар муу л юм бичнэ үү гэхээс сайн бичиж болохгүй.
Болор цомын эзэн, Хар Дархадын Б.Мягмаржав:
Ерөнхийлөгч дуртайгаа сонго гэхээр нь нутгийнхаа “тайгын зун” зургийг авсан. Тээр жил мөсний баяраар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очоод “Мигаа чи энэ хэдэн зуранаас дуртайгаа сонгож ав, би мөнгийг нь төлье” гэсэн юм.
Утга зохиол урлаг сонин. 2015 оны 2463-р
1757 оны 1-р сарын 17-ны өдөр Чингүнжав нарыг Орос-Монголын хилийн орчим Халхын эх Жиянхас гэдэг газар байхад, дээр дурдсан хар дархадын зайсан Азар нар Зөвлөлтийн caйд хар дархад Намжил тэргүүтэй дайсны цэргийн тэргүүн ангийг газарчилж очжээ. Мөн өдрийн шөнө дайсны цэрэг Чингүнжав нарыг бүслэн хааж аваад үүрийн хаяанаар тал талаас нь дайран орсонд, Чингүжавынхан баатарлагаар тосч байлдсан боловч, нэгэнт дийлэхгүй болсон нь хэн бүхэнд ил болжээ.
Амарсанаа, Чингүнжав нарын бослогын тухай түүхч Ишжамцын бичсэн номын “Манжийн цэрэг баруун Монголын хүн ардыг хядаж, газар нутгийг эзлэн авсан нь бүлэг. Уг номын 71-р тал.
Хэрсэнз Жалайр хунтайжийн ахмад хөвүүн, халхын засагт хан аймгийн дээд өвөг Ашихай, Дархан хунтайжийн хоёрдугаар хөвгүүн, Түм Xap дайчны дөрөвдүгээр үеийн ач, Бүүвэй бээлийн төрсөн хүү, Хотгойдын Чингүнжав.
Хар Дархад
Хар Дархад гэж
Ард түмнийг хэлсэнгүй
Хаанаас тийм
Тэнэг үг хэлэх билээ
Зусарч бялдууч
Худаллч хуурамч
Зулгайч, зальжин
Цөөхөн хүнийг хэллээ
Эрх мэдэл Олз ашгийн төлөө
Эрээ цээргүй зүтгэдэг
Хэдхэн хүн дээр бичлээ
Эрх мэдэлтэнд долдигнож
Эрээ цээргүй бичдэг
Нүдэнд хүйтэн нэг дархадын
Нүглий нь нимгэлэх гэж бичлээ
Хотгойдын Чингүнжавыг манжид барьж өгсөн Азар хотол, их дархад түмний нэрийг гутаасан шүү, нөхдөө.
Азар дархадын хойч үе
Ард түмний дунд байгаа юм биш үү
Хүний муу арилахгүй
Тэнгэрийн муу арилна
Хүчирхэг их дээдэс минь
Намайг өршөөн болгоо
Аргын буюу нарны тооллоор 2015 он, 3-р сарын 11.
Билгийн буюу сарны тооллоор 17-р жаран хөхөгчин хонин жилийн шар барс cap. Их Жанжин Сүхбаатарын удирдан мандуулсан Ардын эрхт, ардчилсан чөлөөт Монгол улсын 94-р оны хаврын тэргүүн сарын сайн өдөр.
Зундуйн Дорж
URL: