”Сод Монгол” ШТС-ыг дээрэмджээ
Өнөөдөр өглөө 06 цаг 30 минутын үед Сайншанд хот дахь “Сод Монгол” ШТС-ыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэрэгтнийг газар дээр нь барьсан байна.
Одоо хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэлээ.
Бидний авсан мэдээллээр ШТС дээрэмдсэн хүн нь ганц эрэгтэй хүн байсан бөгөөд хашаа даван зугтааж байгаад газар дээрээ баригджээ.
URL: