Оргилуун дарсны шилээр байшин барьжээ

65664

ОХУ-ын Челябинск хотын иргэний барьсан байшинг жуулчид ихэд сонирхох болжээ. Энэхүү байшинг ойролцоогоор 13 мянган оргилуун дарсны шил ашиглаж барьсан байна. Мод, тоосго зэрэг материалууд орсон ч байшингийн их бие тэр чигээрээ оргилуун дарсны шилээс бүтсэн ажээ. Эдүгээ 52 настай Хамидулла Ильчибаев Челябинск хотын тосгоны дарга бөгөөд түүнд ийм байшин барих санааг хүү нь өгсөн ч тухайн үедээ ойшоолгүй орхисон байна. Гэтэл удалгүй хүү нь 18 насандаа нас барж, тэрээр хүүгийнхээ санааг хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан аж.

Тэрээр байшингаа дөрвөн жилийн турш барьсан бөгөөд тосгоных нь нийт иргэн түүнд тусалж 5000 гаруй шил цуглуулж өгсөн бол үлдсэн 7000 гаруй шилийг өөрөө худалдаж авчээ. Түүний байшин орой нар жаргах үед яг л гэрлээр үзүүлбэр үзүүлж байгаа мэт гялалздаг байна. Хамидулла Ильчибаев “Би тийм ч сүртэй хүн сонирхохоор зүйл барьсан гэж бодохгүй байна. Тэдэнд сонирхолтой байж болох л юм, харин би зүгээр л гэртээ тайван суугаад зурагт үзмээр байна” гэжээ.

domdomdom


URL:

Сэтгэгдэл бичих