ПОПУЛИСТ-уудаар дүүрчихээ юу даа. ЭНЭ НИЙГЭМ

77444Хий хоосон хийрхэл, хэнээгээр миний Монгол дүүрчихэв үү хэмээн халаглах сэтгэл үе үехэн төрдөг болоод удаж байна. Хэн дуртай нь ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ, ЭХ ОРОНЧ  гэж өөрийгөө тэнгэр мэт магтаж ёстой л дээдчүүлийн хэлдэгээр популист хийж дэлхийгээр нэг цээжээ дэлдэж байна уу даа.Харамсалтай нь ингэснээрээ тэд өөрийн мунхаг, бүдүүлэг гэдгээ л бусдад харуулахаас өөр хүрсэн гойд амжилтгүй байсаар л байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр ӨвөрМонгол залууг Бурхан халдум ууланд аялж явахад нь өмнөө сөхрүүлэн элдвээр доромжилсэн хэсэг залуус өөрсдийнхөө тэнэгийг бас бусдын нүднээс бас нуухыг хүсээгүй бололтой СОШИАЛ ертөнц дээр зургийг нь тавьж гайхуулав.

Чухам үндсэрхэг үзэл гэж юу вэ?, Эх орон гэж юу вэ? гэсэн асуултад тоймтойхон тодорхой хариулчих нөхөр энэ цээж дэлдэх нөхдийн дунд байна уу?

Өчигдөр “Монгол” телевизээр “НҮҮДЭЛ ШИЙДЭЛ” нэвтрүүлэг гаранлээ. Тэнд хэлэлцэж байгаа нөхөд энэхүү ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ, ЭХ ОРОНЧ гэсэн утгаасаа хальчихсан бас үнэхээр л үндсэрхэг байх гээд байгаа бол ядахдаа эх хэлэндээ анхаарч үзээд тэр гадаад нэр томьёонуудыг хэрэглэхгүй байх тал дээр анхаарч үзэх хэрэгтэй юм шиг ээ.

Ялангуяа ХАС банкны захирал Ч.Ганхуяг ёстой л ПОПУЛИЗМ гэдгийг утгаар нь харуулж өөрийнхөөрөө зүтгэхийг харах бас бусдыгаа үл хүндэтгэсэн, басамжилсан өнгө аяс харуулж байгаа нь тийм ч таатай санагдсангүй. “Эрдэмтэй хүн даруу Их мөрөн дөлгөөн” гэж миний өвөг дээдэс хэлэлцсээр ирсэн тэр их ухааныг хаанаа гээчихсэн юм болдоо гэж гайхаад л өнгөрлөө. Уг нь гадаадын их дээд сургуулийг төгссөн эрдэм ном төгөлдөр гээд л хүмүүс их л магтдаг ч бусдыг үл хүндэтгэсэн тэр тоомжиргүй байдлыг нь харах тийм ч таатай байсангүй.

Үндсэрхэг үзэл, Эх оронч байдал ярих гэж ирсэн хэдий ч хэтэрхий өөригөө өргөмжилсөн хий хоосон ПОПУЛИЗМ хийсээр дуусгасан ХАС банкны захирал Ч.Ганхуяг ёстой л МАГТСАН ХҮҮХЭН ХУРМИН ДЭЭРЭЭ гэгч болоод л өнгөрлөө.

Энэ мэтээр нийгэм маань тэр чигтээ ПОПУЛИСТ-уудаар дүүрчихээ юу даа гэсэн тэнэгхэн айдастай л хоцорлоо.

 

 

Эх сурвалж WWW.BOLOD.MN

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих