Японы сайд нар Окинавагийн амбан захирагчийг огцруулжээ

Японы Загас агнуурын сайд нар Окинава мужийн амбан захирагчийг АНУ-ын Цэргийн шинэ баазад нууцаар ажилладаг хэмээн сэжиглэсний үндсэн дээр албан суудлаас нь огцруулахаар болжээ.

32_557cbbcb0fa07d9b4f35fe12420018d363ad1985

Амбан захирагч Такеши Онага нь өнгөрөгч долоо хоногт хойд Окинавад хүлээгдэж байгаа амьд байгал, зэрлэг амьтдын судалгааг зогсоох шийдвэр гаргасан байна. Харин төв засгийн газар нэлээд маргаантай байгаа уг төсөлд чухал ач холбогдол өгч, дэмжиж байгаа бөгөөд төслийг үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг зөвшөөрчээ. Японы өмнөд захад орших Окинава муж ид 26,000 цэрэг бүхий АНУ-ын хэд хэдэн бааз байрладаг юм. Окинавагийн хүн амын нягтаршил ихтэй төв хэсэгт байрлах Футенма агаарын баазыг нүүлгэн шилжүүлэх төвөлөгөөг удаан хугацаанд хойшлуулаад байсан билээ.

Оршин суугчид уг баазыг хааж, Японы засгийн газар Окинавагийн гол арлын хойд хэсэгт нүүлгэн шилжүүлэхийг хүсч байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих