Л.Гүндалай “Эрдэнэт”-ийнхэнийг тэнэг гэж бодсон бололтой
Нохойн дуу ойртсоор “Сонгууль-2016″ дөхөөд хаана, юу хийгээд явдаг нь мэдэгдэхгүй улс төрийнхөн хөдөлгөөнд оржээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч шинэ нам байгуулж байгаа сураг хэсэг олны чихийг сортойлголоо.
Гишүүн асан Л.Гүндалай нам байгуулан тоглож сурсан сэргэг толгой. Энэ удаад тэрээр Эрдэнэт хотод “Монгол хүнээ хайрлая” нэртэй нам байгуулах сурагтай. Түүний байгуулах нам эрдэнэт хотод байгуулахаасаа өмнө нэр хүндээ алдсан талаар тэндхийн иргэд ярих юм билээ. Энд тэнд том том ярьж гарч ирээд усанд хаясан чулуу шиг алга болдог, зальтай хүн гээд тийм ч сайхан хүлээж авахгүй нь харагдсан. Харин Л.Гүндалай бичиг баримтаа шилжүүлээд Эрдэнэтийн иргэн болохоор зэхэж яваа гэнэ. Их санасан газар есөн шөнө хоосон гэдгийн үлгэр шиг юм болохвий дээ.
Олон ааштай авгай шиг Л.Гүндалайг мэдэхгүй хүн ховор доо. Тэрээр урьд нь ч бас нам байгуулж бас намаа хаяж үзсэн улс төрч. Түүний хувьд Ард түмний нам байгуулж, Ардчилсан намаас гарч байсан түүх ч бий. Сүр бараатай АН-аасаа гараад л эргээд 2008 онд АН-даа дахин очсон. Аливаа юмнаас амархан уйддаг хүн улс төрд орох тун дэмий гэж ард түмэн халаглаж байсан цаг сайяхан.
Түүний байгуулсан нам усанд хаясан чулуу шиг таг чиг болоход тэрээр хэвлэлд “Намайг байхгүй болчихоор усан дахь хөөс шиг замхраад л алга болчихсон. Харин ч би Ард түмний нам гэж байгуулаагүй бол Ардын нам чинь энэ нэрийг авчихсан явж байх байсан биз. Би өрсч Ард түмний нам гэж байгуулсан нь оносон юм биш үү” гэж хариулсан байдаг. Юу ярьж, юу хийж байгаагаа мэддэггүй хүн үнэхээр улс толгойлно гэдэг хэцүүхэн хэрэг.
Зуун мянган хүн амтай, зургаан мянган аж үйлдвэртэй, юмыг хийсэн шиг хийдэг Эрдэнэт хотынхоныг Л.Гүндалай “Тэнэг” гэж бодсон бол эндүүрч. Ховын хутгуур шиг түүний намаасаа гарч намаа муулдаг намдаа орж бусдыг муулдаг занг бид урьд өмнийн туршлагаас бэлхэнээ харсан байтал дахин түүнийг сонгох гэдэг юу л бол…
FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
гүнбалай шиг увайгүй хүн улстөрөөс хол байлгах хэрэгтэй энэ хүнийг ард түмэн мэдэж байгаа шүү дээ
Я по роду из Хубусгульского аймака Мы поддерживаем тебя Тут много зеляки так , что вперед !
Я по роду из Хубусгульского аймака Мы поддерживаем тебя Тут много земляковта ,что вперед !