М.Энхсайхан ба Moody’s агентлаг Хэн нь худалч вэ?

527-1427760098527135881203_gsСайд М.Энхсайхан ТТ-д хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ хийхээр завдан байгаа консорциумд багтсан ММС компанийг барагдашгүй бэлэн мөнгөтэй хэмээн шогширч, cash flow ихтэй хэмээн сонгосон гэж бардамнаж байв. Гэтэл түүний мэдээлэл худал болохыг олон улсын үнэлгээний Moody’s агентлаг болон KMPG аудит илчилж орхилоо.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Moody’s агентлагийн шинжээч Dylan Yeo: “MMC” компани зардал ихтэй, ашиг багатай байгаагаас зээл олгогчдоос татгалзсан хариу байнга сонсч байгаа.  Энэ санхүүгийн жилийн эцсээр улам олон татгалзсан хариу авах нь тодорхой болж байна гэж мэдэгдлээ.

Түүний шинжилгээгээр ММС энэ онд Баруун Наран уурхайгаас Ухаахудаг хүртэлх зам тавих ажлаа дуусгах, усны хангамжын төсөл болон нүүрс угаах үйлдвэрийн гуравдах модулийг гүйцээх зэрэгт 170 сая ам.доллар зарж байгаа нь өр үүсгэх аж. Ингээд  2015 оны намар гэхэд ММС ямар ч бэлэн мөнгөгүй болно гэж Moody’s агентлаг үзжээ.

ММС компани 2014 онд 282.8 сая ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд бэлэн мөнгө нь барагдснаас энэ жил бас л алдагдал хүлээнэ” гэж Dylan Yeo хэлэв. (эх сурвалж: bloomberg.com/news/articles/2015-03-26/mongolian-mining-may-deplete-cash-by-end-of-year-moody-s-says)

KPMG аудитын Mongolia Mining Corporation компанид хийсэн 2014 оны санхүүгийн тайлан дээр гарсан тооцооллуудыг ийнхүү Moody’s батлалаа.

KPMG аудит ММС-ийн санхүүгийн байдлыг дараах байдлаар тодорхойлсон:

- Нийт өрийн хэмжээ 2014 оны байдлаар 1 тэрбум 362 сая 400 мянган ам.доллар. Үүний 439.3 сая ам.доллар нь богино хугацааны, 923.1 сая ам.доллар нь урт хугацааны зээл байна. Богино хугацааны 439.3 сая ам.доллар гэдэгт Худалдаа хөгжлийн банкны 40 сая ам.долларын зээл, мөн тайлант хугацаанд төлөгдөх 93.8 сая ам.долларын урт хугацааны зээлийн төлбөр зэрэг багтсан байна.  Богино хугацааны дийлэнхи төлбөр нь 301.5 сая ам.долларын худалдааны өр, төлбөр байсан.  Урт хугацааны зээл дотор 600 сая ам.долларын Сингапурын хөрөнгийн бирж дээр арилждаг 2017 онд төлөгдөх 8.875% хүүтэй, хагас жилийн төлбөртэй бонд болон EBRD, BNP Paribas банкуудын 164.5 сая ам.долларын зээл зэрэг багтаж байна.  600 сая ам.долларын бондод MMC-гийн хувьцааны барьцаа болон охин компаниуд болох Mongolian Coal Corporation Limited, Mongolian Coal Corporation, Energy Resources Corporation LLC, Energy Resources LLC, Energy Resources Mining LLC, Transgobi LLC зэргийн хөрөнгөөр барьцаалсан байна.

- Өөрийн хөрөнгө 2014 оны тайлант үеийн байдлаар 464.9 сая ам.доллар.

- Нийт өрийн хэмжээ болон өөрийн хөрөнгийн харьцаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар 192.1%-д хүрлээ.

- Гар дээрх болон банкны бэлэн мөнгөний хэмжээ нь 2014 оны байдлаар нийт 17.5 сая ам.доллар гэжээ.

KPMG-гийн аудит хийсэн дүгнэлтээс харахад ММС компанид дараах эрсдэлт нөхцлүүд үүсчээ.

- ММС хөрөнгийн зах зээлээс ахин санхүүжилт босгох бол жилийн 30% хүүтэй л мөнгө олдохоор байгаа компанид санхүүгийн ихээхэн эрсдэл тулгарсныг харуулж байна.

- ММС-ийн нийт өрийн хэмжээ болон өөрийн хөрөнгийн харьцаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар 192.1% буюу ММС-д байгаа 1 долларт 2 долларын өр ногдож байна. Грек улсын өрийн харьцаа 175%-д хүрэхэд тус улсыг дампууруулсан гэдгээр баримжаалбал ММС аль хэдийнээ дампуурчээ.

- Тавантолгойн ордын 4 хувийн нөөц дээр ажиллаад ийм хэмжээний өрөнд баригдуулсан компанид үлдсэн 96 хувийг хариуцуулах нь эрсдэлгүй байж чадах уу?


URL:

Сэтгэгдэл бичих