Монгол банкны албан тушаалтнууд 3,7 тэрбумаар өөрсдийгөө урамшуулжээ
УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа Монголбанкнаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон их хэмжээний мөнгөний тоог, баримттай нь дэлгэжээ.
Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга……гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримт. Мөн гэрээ дүгнэсэн актын дагуу 10 сэтгүүлчийн Сөүл явах томилолтын урьдчилгаа…..гэх мэт….” хэмээн бичжээ.
Түүнчлэн, тэрбээр энэхүү баримтуудыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид албан тоот явуулж, Монголбанкнаас гаргасан тушаалын хуулбар, шилжүүлэг тус бүрийн гэрээний хуулбарыг гаргаж өгөхийг хүссэн байна.
URL: