П.Сүхбатын шарилыг Эрээн хотоос авчирхаар ажиллаж байна
Монгол улсын гавъяат тамирчин, Гарьд цолт П.Сүхбат БНХАУ-ын Эрээн хотод зуурдаар нас нөгчжээ. Монголын бөхийн спортын ертөнцөд нөхөж байршгүй хүнд гарз тохиолоо. Хятад улсад суугаа Монголын элчин сайдын газарт түүнийг “Эрээн хотын “Өүлян” хэмээх зочид буудалд амьсгал хураасан байдалтайгаар олсон тухай мэдээ иржээ. Өнөөдөр талийгаачин ар гэрийнхэн Эрээн хотыг зорьсон бөгөөд хэргийг шалгасан цагдаагийн байгууллагын дүгнэлтээр ямар нэгэн гадны нөлөөгүйгээр амьсгал хураасан гэж мэдэгдсэн байна. Талийгаачийн шарилыг эх оронд нь авчрах талаар элчин сайдын яам болон түүний ар гэрийнхэн ажиллаж байгаа ажээ. Монголын бөхийн тамирчид болон бөхийн спортод дуртай монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Том Сүхбат архи их уудаг, агсам согтуу тавьдаг муухай ааштай хүн байсан гэсэн ш дээ.