“Их засаг” их сургуулийн оюутнууд гадны нөлөөтэй амиа алдсан уу

3f50puuo3bgp15pe4eh3fsv3rj

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” зочид буудалд энэ сарын 19-нд шилжих шөнө “Их засаг” их сургуулийн нэг ангийн төгсөх курсын хоёр оюутан амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Нийгмийг бүхэлд нь цочирдуулсан энэхүү аймшигт хэргийн талаар дахин сөхөхийг хүсэхгүй байгаа ч талийгаач А, Б нар ямар шалтгааны улмаас амиа хорлосон, тэд үнэхээр амиа хорлосон уу гэдэг нь өнөөг хэр нь эргэлзээтэй байна. Одоогийн хэргийг Баянзүрх дүүргийн II хэлтэст шалгаж байгаа бөгөөд хууль, хяналтын байгууллагаас “Талийгаач нарын нэг нь унтлагын, нөгөө нь ариун цэврийн өрөөнд амиа хорлосон байдалтай нас барсан байхыг нь олсон. Одоогийн нотлох баримтаар гаднаас хэн нэгэн орж, тэдний амь насыг хороосон нь тогтоогдоогүй. Гэхдээ бид нарийвчлан шалгаж байна” гэх тайлбарыг өгөөд буй. Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг хүчингийн гэмт хэрэгт холбогдсон, улмаар хохирогч охины ар гэрийнхэн болон хэргийг шалгаж байсан цагдаа нар сэтгэл санааны дарамт үзүүлснээс болж амиа хорлоход хүрсэн байж болзошгүй талаар ч дурджээ.

Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нар “I Phone 6”, “Nokia” загварын гар утас эд мөрийн баримтаар хураан авчээ. Улмаар мөрдөн байцаалтын явцад тэднийг амиа хорлохоос өмнө хэр рүү дуудлага, мессеж илгээснийг шалгасан байдаг. Үүнийгээ ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Талийгаач хоёр залуу нас барахынхаа өмнөх өдөр ар гэрийнхэн рүүгээ амиа хорлох гэж буйгаа мэдэгдэн, гэрээслэл үлдээж, мессеж бичсэн” хэмээн мэдэгдсэн удаатай. Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр талийгаач А амиа хорлохынхоо өмнөхөн хуучин найз охин руугаа мессеж бичжээ. Тэрбээр “Би чамдаа маш их хайртай шүү. Магадгүй маргааш би байхгүй ч байж болно. Гэхдээ одоо ч чамдаа хайртай хэвээр. Миний фэйсбүүкийг устгаад өгөөрэй” хэмээн нууц үгээ илгээсэн байна.

“ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ” ГЭВ

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач хоёр залуу амиа хорлох бус гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэнэ. Учир нь, талийгаач хоёр оюутны нэг нь болох 21 настай Б-гийн цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөд хүн танихыг аргагүй болтлоо зодуулсан байжээ. Талийгаачийн ар гэрийнхний хэлж буйгаар хүүхдийнх нь бие хэн нэгэнд зодуулсан байж болзошгүй ил болон далд шарх, сорвиуд байсан бөгөөд амиа хорлосон гэдэг нь итгэхгүй байгаа аж. Үүнээс хамгийн анхаарал татсан зүйл нь эл хэрэгт цагдаа нар ч холбоотой байхыг үгүйсгэхгүй байгаа талаар эх сурвалж өгүүлэв. Өөрөөр хэлбэл, талийгаач хоёр залуугийн ар гэрийнхэн “Хүүхдүүд маань яасан ч амиа хорлохгүй. Цагдаагийнхан хэргийг нуун дарагдуулахын тулд амиа хорлосон гэж халхавч хийж байна” хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа аж.

дээд.мн


URL:

Нэр: Иргэн Огноо: 1 April 2015

Сүүлийн хэдэн жилд шунайхай охидууд хүчиндүүлсэн гэх дүрд мэргэжлийн тоглож цагдаагаар айлган сүрдүүлж мөнгө сааж амьдардаг болсон.Цагдаа нь ч гэсэн тэдгээрийн талд орж хуулийн нэр барин дарамтлах болсон.Би ийм охидуудыг бүр олныг танина.Энэ хэрэг гэх зүйл дээр мэргэжсэн цагдаа нарыг ч танина.Үүнээс болж 2 сайхан залуу амиа хорлосон явдал гарлаа.Эрх зүйн орчин дэндүү хангалтгүй байна л даа

Сэтгэгдэл бичих