“Brix”-ийн 11 хамгаалагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө “Brix” цэнгээний газрын  11 хамгаалагч дөрвөн залууг  зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Энэ хэрэг өнөөдөр  Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн  181.2.5 буюу бүлэглэн танхайрсан гэх үндэслэлээр   11 хамгаалагчийг байцааж байгаа ажээ.

Хамгаалагчид 3-4 цагийн турш архидан согтуурахдаа дөрвөн залууг өрсөлдөгч байгууллагын “тагнуул” хэмээн зодож байсан бөгөөд залуусын биеийг эрээн алаг болгосон байна.

524cbd6b45bb32bforiginal

Энэ бол зөвхөн нэг хохирогчийн бэртсэн байдал. Бусад гурван хохирогчийн хувьд үүнээс ч хүнд гэмтсэн байсан юм.

2f128f174c1f9666original

1770a486deb117c4original

 

6f9479fb30baaddoriginal

 

Энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа 11  хамгаалагчийн  хоёр нь “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүн гэдгийг  эх сурвалжууд хэлж байлаа.  Бид энэ талаар  “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдангаас тодруулахад: “Биднийг өлсгөлөн зарлаж байхад хамгаалж байсан залуус.  Яг манай гишүүд биш. Бидний үйл хэргийг харлуулахаар энэ мэтчилэнгээр худал мэдээлэл их гарч байгаа.  Энэ бүхнийг ялгаж салгаж байгаасай гэж хүсэж байна” гэдгийг онцолсон юм.

 

Харин хэрэг гарсан газар буюу  “Brix” цэнгээний газрын менежертэй холбогдож мэдээллийг тэнцвэртэй хүргэх гэсэн боловч утсаа авсангүй.  Харин хэсэг хугацааны дараа эргэн холбогдож “Маргааш уулзаж байгаад ярилцъя. Оройн цагаар ажил дээр хүрээд ирээрэй” гэв. Тус цэнгээний газрын хувьд  хамгаалалтын албатай гэрээ хийдэггүй, үндсэн ажилчид байдаг ажээ. “Brix”  цэнгээний газрын  хувьд булан тохой бүртээ хяналтын камер суурилуулсан байдаг бөгөөд  хэрэг гардаг өдөр бичлэг хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Тэгвэл хэрэг гардаг өдөр 11 хамгаалагч гарч байсан бөгөөд  дөрвөн залуугийн гар утсыг хураан авч энийг яаж таньдаг юм, ямар холбоотой юм гэх мэтээр  зодож байсан ажээ.  Улмаар  icloud хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийг нь бичиж авсан бөгөөд гар утсыг нь хураан авч,  гурав хоногийн дараа цагдаагаар дамжуулан буцаан өгсөн байна.

 

11 хамгаалагчийн  хувьд хохирогчдийг  зодож байхдаа “Та нар шоронд баньдидах гэж байдгийг мэдэх үү” гэх зэргээр дарамталж, зодож байгаа бичлэг хийж байжээ.  Үүгээр ч зогсохгүй хэрэг гарсны маргааш  цагдаагийн газарт  очиж  “хурган дарга”-тай уулзаж байсныг  ярих хүн байна.

 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

А.Баярмаа 

Эх сурвалж: Dorgio.mn


URL:

Нэр: Монгол хүн Огноо: 30 March 2015

Ингээд бодохоор Монголд монгол хүн байна уу ? гэж асуумаар л болдог юмдаа .

Сэтгэгдэл бичих