Хар тамхи хэрэглэгч Ч: Хар тамхи хэрэглэсэн хүмүүс цор ганцаараа үлддэг
Хар тамхи хэрэглэдэгээ биднээс нуугааг үй, 20 гаруй насны Ч гэгч залуутай уулзлаа.
Түүний хоёр нүд нь улайчихсан нарны хурц гэрэлд хар нүдний шилээр халхавч хийжээ. Ингэх болсон учир нь хар тамхи хэрэглэгчид наранд нүдний шилгүй явж чаддаггүй байна. Түүнтэй ярилцлаа.
-Хар тамхи хэрэглээд хэр удаж байна. Яаж яваад энэ хорыг хэрэглэдэг болчихов?
-Гурван жил болж байна. Анх нэг найзтайгаа сонирхоод хэрэглэж үзсэн. Нэг мэдэхэд хэрэглэдэг болсон байсан. Хар тамхинд нэг орвол гарч чаддаггүй гэдэг нь үнэн юм билээ. Би анх хар тамхи татдаг хүмүүсийг яагаад донтдогийг нь ойлгохг үй, буруутгадаг байсан. Харин өөрөө орчихсоноосоо хойш бүгдийг ойлгосон.
-Яг ямар зүйлийг ойлгосон гэж?
-Гутарч сэтгэлээр унаж ганцаардсан үедээ хэрэглэдэг юм билээ.
-Нийслэлд хар тамхи зардаг газрууд хэр олон байдаг вэ. Тэдгээрийг нэрлэж чадах уу?
-Би өөрөө хэрэглэгч учраас хар тамхийг тэнд зардаг гэж хэлж болохгүй. Сүүлийн жилүүдэд Монголд хар тамхины наймаа хүчээ авсан гэдгийг баттай хэлэх байна. Томоохон баар, цэнгээний газруудаар хар тамхи зардаг болоод удаж байна шүү дээ. Тэр гээд нэрлэж чадах ч бид өөрөө үйлчлүүлдэг учраас олон нийтэд зарлах хэрэггүй байх.
-Томоохон баар, цэнгээний газарт хар тамхийг хэдэн төгрөгөөр зардаг вэ?
-Эхлээд тэр газарт орж үйлчлүүлэгч болно гэдэг хэцүү шүү дээ. Их мөнгөтэй байж л байнгын үйлчлүүлэгч нь болно. Нэг ёсондоо баячуудын хүүхдүүд олноор үйлчлүүлдэг. Нэг залуу гурван бүсгүйтэй хамт нэг өрөөнд ороод хэрэглэж байх жишээтэй. Үнийн хувьд гэвэл газар газраасаа хамаарч өөр байдаг. Хамгийн хямд газар нь хоёр хүний хамраараа нэг удаа сорж хэрэглэх хэрэглээ 50 мянган төгрөг. Түүнийг татаад хэдэн цаг сайхан мансуурна шүү дээ.
-Тэдгээр газруудад цагдаа нар шалгалт хийдэг үү?
-Хааяа нэг хийдэг ч гэсэн хар тамхины наймааг илрүүлж чаддаггүй. Сүүлийн жилүүдэд цагдаа нарын илрүүлэлт сайжирсан. Тэр хэрээр хар тамхины наймаа улам зохион байгуулалттай нууц төвшинд очиж байна.
-Чи бид хоёрын ярилцлагыг энэ зам руу орох гээд бусдын ятгалганд өртөж байгаа болон сонирхож байгаа хүүхэд, залуус уншаасай гэж бодож байна. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Буруу гэсэн зүйл рүү тэмүүлдэг хүн хамгийн тэнэг. Энэ амьдралын сайхан зүйлийг олж харж чадалгүй муу муухай зүйлийг хамгийн түрүүнд харж, өөрийн биеэр хэрэгж үүлвэл буруутдаг юм билээ. Хар тамхи хэрэглэгчид хайртай дотны хүмүүсээ өөрөөсөө түлхэж, цор ганцаараа үлддэг. Ийм амьдрал буруу шүү гэдгийг хүүхэд, залуустаа хэлэхийг би хүссэн юм. Түүнтэй ярилцсаны дараа бид хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Лхагвасүрэнтэй хар тамхины асуудлаар ярилцсан юм.
Ш.ЛХАГВАСҮРЭН: ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ АРВАН ХҮН НАС БАРСАН
-Өсвөр үеийнхэн хар тамхи хэрэглэх нь их байна гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Манайх найман байгууллагатай хамтран өсвөр үеийн залуусын дунд хар тамхины хэрэглээний талаар судалгаа хийсэн. Судалгаанд нийслэлийн ерөнхий боловсролын 22, 12 их дээд сургуулийн оюутан сурагчдыг хамруулсан. Нийтдээ 2000 оюутан, сурагчаас судалгаа авахад 100 гаруй нь хар тамхи хэрэглэдэг гэдгээ хэлсэн. Мөн цавуу, бензин үнэрлэж байгаа 56, каннабис татаж хэрэглэж байгаа 36, икстаз хэрэглэж байгаа 18 хүүхэд, залуус байна.
Энэ судалгаатай хавсаргаад архи хэрэглэдэг үү гэсэн асуулт тавихад 892 хүүхэд архи хэрэглэдэг. 809 хүүхэд тамхи татдаг гэж хариулсан. Энэ бүх үзүүлэлтээс харахад Монголд мансууруулах бодисын хэрэглээ өсвөр үеийнхний дунд өсөн нэмэгдэж байгааг харуулж байна. Манай байгууллага 1999 оноос эхлээд жил бүр судалгаа авч байсан. Анх 1999 онд 45 хэрэглэгчтэй байсан бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи тогтмол хэрэглэдэг бүртгэлтэй хэрэглэгч 410 байна. Бидэнд бүртгэгдээгүй хэчнээн хүн байгааг хэлж мэдэхгүй. Судсаар тарьж хэрэглэдэг хүн 1999 онд нэг байсан бол одоо 70 болжээ.
-Хар тамхитай холбоотой гэмт хэргүүд олон гарах боллоо?
-Хар тамхитай холбоотой гэмт хэргүүдийн тоо өсч байгаа нь үнэн. Хар тамхины хэрэг 2008 онд ес, 2009 онд 11, 2010 онд 22 болж өссөн байна. Архи, тамхины хэрэглээ 50-иас дээш хувьтай байхад хар тамхины хэрэглээ өсвөл нийгмийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулна. Гэмт хэрэг хийх гол үндэс суурь нь хар тамхины хэрэглээ байдаг. Хэрэглэгч мансуурсныхаа дараа янз бүрийн гэмт хэрэг өдөөдөг. Эсвэл шинэ хүмүүсийг уруу татдаг.
Мөн хил дамнуулан худалдаа наймаа хийх гэмт хэргүүд бий болгодог. Хар тамхи, архи, тамхинаас 60 дахин илүү хортой мансууруулах бодис. Хэрэглэгч эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч сэтгэцийн өвчтэй болдог. Хар тамхийг сонирхож хэрэглэж байгаа залуус эхлээд богино хугацаанд сайхан ташаал, тайвшрал авдаг. Дараа нь төв мэдрэлийн системийн өдөөгч байдал үүсгэж нэг хэсэг сэргэсэн байдалтай болдог. Анх удаагаа хэрэглэх гэж байгаа залуус ямар бодисыг нь мэдэхгүй хэрэглэвэл солиорол үүснэ. Өвсний, олсны гэсэн хоёр ургамал хүнд холимог үйлчилгээ үзүүлдэг. Нэг хэсэг тайвширч, сэргэж болно.
-Оюутан, сурагчдыг хар тамхинаас хол байлгахын тулд ямар ажлыг зохион байгуулвал үр дүнд хүрэх бол?
-Хамгийн эхэнд хийх ажил бол урьдчилан сэргийлэх ажил юм. Судалгаанаас харахад оюутан, сурагчид хар тамхины дараа нь илрэх хор хөнөөлийг ойлгодоггүй юм. Хар тамхийг хэрэглэснээр сэтгэцийн өвчтэй болж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирдог гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Наслалтын хугацаа бас багасдаг. Хар тамхийг хэрэглэсэн цагаасаа хойш найман сараас 12 жил хүртэл амьдардаг. Тэрнээс олон жил амьдарч чаддаггүй. Нас богиносохоос гадна нөхөн үржихүйд нөлөөлд өг. Хэрэглэсэн хүний үр хүүхэд өрөөл татанхай, тагнай цоорхой гэх мэтийн ямар нэгэн согогтой төрд өг.
Дээр нь эдийн засгийн хохиролд ордог. Хэчнээн баян хүн байсан ч хэсэг хугацааны дараа ядуурдаг. Хар тамхинаас илүү үнэт эрхэм зүйл байхгүй болдог гэсэн үг. Хар тамхины хэрэглээ өсөн нэмэгдэж байдаг. Өсөн нэмэгдэх хэрэгцээ нь хэрэглэгчийг ядууралд оруулдаг. Дээр нь нийгэмд хор хөнөөл учруулдаг. Хэрэг зөрчил тарьж, сурлагаар доголдож, ойлгоц муу хөдөлм өрлөх чадвараа алддаг. Хөлс нь гараад салгалаад юм хийж чадахаа байдаг. Хэрэглэгч хүн насан туршдаа зовдог. Өсвөр үеийнхэндээ анхааруулж хэлэхэд хар тамхийг насан туршдаа хэрэглэж зовсноос нэг удаа үгүй гээд хэлж чаддаг байх хэрэгтэй. Хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь өсвөр үе залуучууд байгаа. Судсаар тарьж хэрэглэдэг найман эмэгтэй байдаг.
-Хар тамхинд донтсон хүмүүсийг эргээд эмчилэхэд цаг хугацаа, хөрөнгө их шаарддаг байх?
-Монголд бүрэн эмчлэх боломж байдаггүй. Хордлого тайлах эмчилгээг хийлгэж болно. Гэвч хордлогоо тайлуулсан хэрэглэгчид дахин хар тамхиндаа орж байна. Дэлхийн хэмжээнд хар тамхины эмчилгээнд явсан хүмүүсийн таван хувь нь л донтолтоосоо гарч чаддаг. 12 жилийн хугацаанд Монголд хар тамхи хэрэглэдэг арван хүн нас барсан байна.
-Хар тамхины хэрэглээ өсөн нэмэгдсэн гэлээ. Үүнд ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ?
-Хөрш хоёр орны хар тамхины хэрэглээ өндөр байгаа учраас Монголд хар тамхи шахалтаар орж ирж байна. Хэрэглээнүүд оросоос хятад руу, Хятадаас орос руу нууцаар дамжин өнгөрч байгаа. Хар тамхийг улс дамжин зөөвөрлөж байгаа тохиолдолд дамжуулагч орондоо хар тамхины арван хувь нь үлддэг. Эдгээр нь хар тамхины хэрэглээнд нөлөөлж байна гэв.
О.Эрдэнэбүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: