Нууц асуудал хэлэлцэнэ
Монгол Улсын Засгийн газрын XVIII ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Тус хуралдаанаар ЗГ-ын гишүүн С.Баярцогт Нууц асуудал хэлэлцүүлэх бол Д.Оюунхорол Хөрөнгө гаргах тухай, Ж.Эрдэнэбат Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 17 асуудал хэлэлцэх юм байна.
Мөн Санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн явцын тухай, Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн хэрэгжилтийн тухай гэх мэтчилэн найман асуудал танилцуулахаар төлөвлөжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
улс орнийхоо төлөө ихийг хийгээрэй. та бүгдэд амжилт хүсье
Баярцогтнууд нууц өөрсөдөө ч нууц