Шийдэл үү, сэрүүн зүүд үү

Бид жилдээ 1.5 тэрбум ам.долларын бензин шатахуун хэрэглэдэг. Энэ нь манай нийт импортын 28 хувь аж. Хэрвээ гадаад орчинд бензин шатахууны үнэ өсвөл манай эдийн засаг тэр аяараа чичирхийлж, өргөн хэрэглээгээс эхлээд бүх төрлийн бараа таваарын үнэ нэмэгддэг. Тиймээс үе үеийн Засгийн газар гадаад зах зээлд нефтийн үнэ бууралттай байгаасай гэж залбирах нь холгүй явж ирсэн. Үндэсний их баяр наадмынхаа өмнө манай улс шатахууны нөөцгүй, ШТС-ууд хаалттай, хоосон ёнкостой байсан өдрүүд ч бий.

6t8blimr8mf4o7l7ukfsiuei4g

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нефтийн үйлдвэртэй болох сураг дуулаж эхэлсэн. Өнөөг хүртэл баригдаагүй энэ үйлдвэрт итгэл бас алдраагүй, дуусдаггүй яриа шиг л явна. Харин саяхан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нефтийн үйлдвэрийг 2020 он гэхэд барьж дуусгана. Тэгэхгүй бол газрын тосны нөөц арвинтай манай улс бусдын өмнө шараа болно” гэж чангахан дуугарч байна лээ. Гэхдээ үүнд итгэхэд бэрх л дээ. Шинэ яамны, шинэ сайдын амны салиа нь арилаагүй байхдаа хэлсэн үг үү, амбиц уу, ирэх сонгуулийн сурталчилгаа юу гээд элдэв хардалт таамаглал хар аяндаа бууна.

Нефтийн үйлдвэр барих 15 орчим төсөл байдаг юм билээ. Харин өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй байгааг төрийн нэгдсэн бодлого байгаагүйтэй холбон тайлбарладаг. Дотоодын бүтээгдэхүүнд тулгуурлан нефть боловсруулах үйлдвэр байгуулах тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, батлаад байгаа. Уг тогтоолд үйлдвэрийг хаана барих, хэдэн үйлдвэрийн төсөлд урьдчилсан ТЭЗҮ хийх зэргийг хэлэлцжээ.

Олон улсын жишгээр нефтийн үйлдвэрийг далайн эрэг орчим эсвэл хоолойгоор түгээж авах боломжтой газарт байгуулдаг байна. Тиймээс 2 сая хүртэл тонн хүчин чадалтай нефтийн үйлдвэрийг говийн бүсэд барих хувилбар гаргажээ. Дараагийнх нь зүүн бүсэд буюу газрын тос гаргаж байгаа газарт байгуулах гэсэн шийдэлд хүрсэн байна. Энэ хоёр хувилбар нь нефтийн үйлдвэр байгуулах хамгийн зөв байрлал гэнэ. Дорноговь аймгийн Сайншандын газар нутаг манай улсын хамгийн нам дор газар. Хаанаас ч турба, хоолой татсан хамгийн хямд өртгөөр нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдээ татах боломжтой гэж үзжээ. Дорнодын Тамсагт түүхий нефтийн уурхай байдаг. Тиймээс үүнийг нь түшиглэж нефтийн үйлдвэр барихаар сонгожээ.

Дээрх хоёр байршилд урьдчилсан ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийхээр ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлжээ. Ирэх намар уг төсөл сонгон шалгаруулалт хийж, хөрөнгө оруулагчдад саналаа тавих гэнэ.

Уг нь манай улс нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол эдийн засгаараа ч, хөгжлөөрөө ч суга дэвшинэ. Өнөөдөр ам.доллар 2000 төгрөгтэй тэнцээд байгаа. Хэрвээ бензин шатахуунаа гаднаас авдгийг зогсоож чадахгүй бол валютын тогтвортой байдлыг шийдэж чадахгүй юм. Нефтийн үйлдвэр байгуулагдсан тохиолдолд манай улсын импортын асуудал ерөнхийдөө шийдэгдэх нь тодорхой. Наанадаж 1.5 тэрбум ам.долларын импортын хэрэглээний хэмнэлт гарна. Эдийн засагчид нефтийн үйлдвэртэй болчихвол  ам.долларын ханш 1000 төгрөгнөөс дээш гарахгүй гэж үзжээ. Харин өнөөдөр Шийдлийн Засгийн газрын шийдвэрлэсэн Нефть боловсруулах үйлдвэр байгуулах тогтоол ажил хэрэг болж амжих уу гэдэг дээр олон нийт эргэлзэж байна.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоход жил орчмын хугацаа үлдээд байгаа, үүн дээр сонгуулийн “Пи Ар”-аа хувь улстөрчид эхлүүлчихсэн, ажил нь явагдаж байгаа Оюутолгойн ордод хоёр дахь хөрөнгө оруулалтаа татаж амжаагүй, Тавантолгойн хэлэлцээрийг дуусгавар болгоогүй, хөрөнгө оруулагчид хөндийрч, эдийн засаг хүндэрсэн цагийн байдал ороо бусгаа энэ үед нефтийн үйлдвэр байгуулах тогтоол цаасан дээр л үлдэх вий гэж үл итгэн, хаширлах хүмүүс ч байна. Юутай амны билгээс ашдын билэг гээд нефтийн үйлдвэр удахгүй баригдах нь гээд ханцуйн дотроо залбирчихъя.

Цаашлаад нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр сэрүүн зүүд биш шийдэлд хүрч хэрэгжээсэй.

Н.Энх

URL:

Сэтгэгдэл бичих