Олон улсын шүүгч Б.Төмөрбаатар авилгын хэргээр шалгагдаж байна

47uknpllajhd0l42a68s1i5k6o

 

МЧБХ-ны Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатартай холбоотой сөрөг мэдээлэл хэдхэн хоногийн өмнө цахим ертөнцөд гарч, олныг багагүй цочроож, эргэлзүүлэхэд хүргэв. Уг мэдээлэлд дурдагдсан олон сөрөг асуудлыг МЧБХ-оос албан ёсоор шалгаж эхэлсэн, мөн зөрчил илэрсэн тухай өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Б.Төмөрбаатар Монгол Улсад 2014 оны гуравдугаар сард олон улсын шүүгчийн зэрэг олгох семинар зохион байгуулахдаа 12 шүүгчээс тус бүрээс албан ёсны хураамж болох 150 швейцарь франкаас гадна 500 мянган төгрөгийн авилгал авсан, зургаадугаар сард олон улсын шүүгчийн зэрэг ахиулах семинар зохион байгуулахдаа зургаан шүүгчээс албан ёсны хураамж болох 100 швейцарь франкаас гадна 500 мянган төгрөгийн авилга авсан ч нэг нь ч зэрэг ахиагүйгээр барахгүй нэг хүний зэрэглэл буурчээ.

Уг мэдээлэлд, Юуны өмнө МЧБХ-ноос Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатартай холбоотой нийтлэл цахим ертөнцөд гарч, Монголын чөлөөт бөхийн нэр хүнд асар ихээр унасанд харамсаж байгаагаа илэрхийлье. Тус нийтлэлд Баатар овогтой Төмөрбаатарыг хятад цустай, монгол хүүхнүүдийг хил дамнуулан биеийг нь үнэлүүлж, гадныханд зарсан, янхандалтыг удаа дараа зохион байгуулсан, улмаар тэднийг хүний нутагт хаясан.

 

Б.Төмөрбаатар Монгол Улсад 2014 оны гуравдугаар сард олон улсын шүүгчийн зэрэг олгох семинар зохион байгуулахдаа 12 шүүгчээс тус бүрээс албан ёсны хураамж болох 150 швейцарь франкаас гадна 500 мянган төгрөгийн авилгал авсан, зургаадугаар сард олон улсын шүүгчийн зэрэг ахиулах семинар зохион байгуулахдаа зургаан шүүгчээс албан ёсны хураамж болох 100 швейцарь франкаас гадна 500 мянган төгрөгийн авилга авсан ч нэг нь ч зэрэг ахиагүйгээр барахгүй нэг хүний зэрэглэл буурчээ.

 

2008 онд эмэгтэй чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байхдаа нэр бүхий эмэгтэй тамирчинтай янаг амрагийн харилцаатай болсон, одоо болтол явалддаг. Саяхан ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон “Дэлхийн цом”-ын тэмцээний үеэр ноцтой зөрчил гаргаж, Монголын багийн хүртсэн гуравдугаар байрын шагнал урамшууллыг гээн үрэгдүүлсэн, Монгол улсын гавьяат тамирчин О.Насанбурмааг 2008 оны ДАШТ-ний хүрэл медалийн төлөө Оросын бөхтэй барилдах гэж байхад эсрэг тамирчинд өөрийн улсын тамирчны арга барилыг хэлж, мэх зааж өгсөн тухай зэрэг ноцтой баримт олон дурдагдсан.

 

Тиймээс МЧБХ Б.Төмөрбаатартай холбоотой дээрх болон МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, клубуудын эзэн, дасгалжуулагч, тамирчин, шүүгч нараас ирүүлсэн олон гомдол, баримтуудыг нягтлан шалгаж байгаагаа мэдэгдэж байна.

 

Д.Төмөрбаатар Буриадын бөхтэй үгсэн хуйвалджээ

 

Эхний ээлжинд 2011 оны “Mongolia Open” тэмцээнд дүрмийн дагуу ялагдал хүлээж, тэмцээнээс бүрмөсөн хасагдсан ОХУ-ын Буриад улсын бөхийг урьдчилан үгсэн хуйвалдах замаар хүрэл медалийн төлөөх барилдаанд оруулснаар “Замчин” клубийн тамирчин Э.Сумъяа авах ёстой байсан медалиас мултарч, тэмцээний шагналын 500 ам.доллараар хохирсон нь тогтоогдоод байна.

 

Видео бичлэгээс үзэхэд 2013 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэй 55 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин П.Орхон, “Аврагч” спорт хорооны тамирчин С.Бямбацэрэн нарыг барилдахад ДБНХ-ны олон улсын дүрмийг ноцтой зөрчиж, 34 дүгээр зүйлийн “Тусгай заалт”-д “Цэвэр ялалтад ямар нэгэн зарга мэдүүлэх ажиллагаа явагдахгүй” гэж заасныг ноцтой зөрчжээ. Энэ нь цэвэр ялалтад зарга мэдүүлэх эрх дасгалжуулагчид байхгүй, тийм учраас барилдааны бичлэгийг тухайн үед дахин үзэх эрх шүүгчид ч байхгүй. Тухайн үед Олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч байсан Б.Төмөрбаатар нь дүрмийн энэ заалтыг мэдсээр байж онц ноцтойгоор зөрчиж, ялалтын дүнг өөрчилсөн нь нотлогдов.

 

Мөн 2015 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэй 74 кг-ийн жинд “Хасу Мегастарс” клубийн тамирчин П.Өнөрбат, “Арслан” клубийн тамирчин Д.Гомбодорж нарын барилдааны үеэр хэт нэг талыг барьж, өөрийн дэмждэг клубийн тамирчинд ялалт өгсөн нь тодорхой болов.

 

Тиймээс МЧБХ-ноос “Mongolia Open-2015” уламжлалт олон улсын тэмцээний дараа Б.Төмөрбаатарт хариуцлага тооцохоор боллоо. Бидний нягтлан шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул та бүхэнд гомдолтой барилдаан байдаг бол бичлэг, баримтуудыг ирүүлнэ үү.

 

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, клубуудын эзэн, дасгалжуулагч, тамирчин, шүүгч нарын ирүүлсэн гомдол, баримтыг үндэслэн Б.Төмөрбаатар Монгол Улсад 2014 оны гуравдугаар сард олон улсын шүүгчийн зэрэг олгох семинар зохион байгуулахдаа 12 шүүгчээс тус бүрээс албан ёсны хураамж болох 150 швейцарь франкаас гадна 500 мянган төгрөгийн авилгал авсан, зургаадугаар сард олон улсын шүүгчийн зэрэг ахиулах семинар зохион байгуулахдаа зургаан шүүгчээс албан ёсны хураамж болох 100 швейцарь франкаас гадна 500 мянган төгрөгийн авилга авсан ч нэг нь ч зэрэг ахиагүйгээр барахгүй нэг хүний зэрэглэл буурсанд гомдолтой байна.

Хэрвээ Б.Төмөрбаатар холбоотой энэ бүх баримт нотлогдох юм бол МЧБХ-ноос түүнд шат дараалсан арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих