“Волтрон” Н.Бооёогийн сэтгэлээс унасан үгс!
Манайхан тэгж байгаад шогч хүмүүс шүү. Хөтлөгч нь уйлаад байвал “Odno`s talk show”, Оролцогч нь уйлвал “Монгол тулгатны зуун эрхэм”, хөтлөгч оролцогч хоёулаа уйлахгүй бол “Nandia`s talk show” гээд л нэвтрүүлгүүдийг ёжтойгоор шогчилсон байдаг. Тэгвэл сүүлийн үед “Star” телевизийн “Учиртай урилга” нэвтрүүлгийн зочид сэтгэлд нь хөндүүр байдаг зүйлийнхээ талаар дотроо онгойлтол яриналээ. Дуучин М.Нара энэ нэвтрүүлэгт орохдоо “3-н жил хамт амьдарсан нөхөр маань намайг долоон сартай жирэмсэн байхад хаяад явсан” тухайгаа хоолой зангируулж, нулимсаа цийлэгнүүлэн байж ярьсан. Тэгвэл ямар ч хэвлэлд ам нээхгүй байсан “Шинэ үе продакшн”-ий захирал Н.Бооёо шинэ дугаарын зочноор уригдаж сонирхолтой яриа өрнүүлсэн. Шинэ үеийнхэн нэг л болж бүтэхгүй, хараалд өтрчихөж гэж ирээд Н.Бооёог буруутгах хүн цөөнгүй байсан ч тэр энэ талаар ямар ч залруулга гаргалгүй өдийг хүрсэн. Энэ нэвтрүүлэгт орсноор сэтгэлдээ бугалсан зүйл, хүмүүсийн ташаа мэдээлэлд дорвитой хариулт өгсөн юм билээ.
URL: