Нунтаг кофегоор үс будаж болдог гэвэл итгэх үү? бүсгүйчүүдээ…
Солонгост ихээр дэлгэрч хүмүүсийн таалалд ихээр нийцэж буй кофен үсний будагны талаар танилцуулах гэж байна. Энэ арга нь үс будсаны дараа үсний гэмтэл бага үүсэх бөгөөд үсэнд шим тэжээл их өгөх онцлогтой юм. Гэртээ байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан хийх боломжтой.
Ингээд Кофен үсний будаг бэлтгэх аргыг танилцуулъя. Танд нунтаг кофе, өндөгны шар, шампунь, нунтаг будаг л байхад хангалттай. Ердийн үсний будагны хор. Хэрэв нунтаг хор олдохгүй бол шингэн 1-р хорыг ашиглаж болно.
Нунтаг үсний будагны хор. Нунтаг хар кофе. Айл болгонд байдаг байх. Ингээд нунтаг кофе, шампунь, нунтаг үсний будагны хорыг хольж хутгана. Дараа нь 3-н ширхэг өндөгний шар нэмж хийнэ. Өндөгний шар нь хүний үсэнд хамгийн их тижээл өгдөг гэдгийг та бүхэн мэдэх байх. Зуны улиралд бүсгүйчүүд маань үсээ их буддаг бөгөөд та ч гэсэн энэхүү аргаар үсээ будаад үзээрэй. Энэ кофен будагнаас гардаг өнгө аж.
URL: