Охиноо алдсан, голсон хоёр эхийн хувь тавилан
2015 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр дөрөвхөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харгис хэрцгийгээр зодуулан амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Төрсөн охиныхоо аминд хүрсэн эцэг Т.Цогт, хойт эх Г.Маралмаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн, хүн амины хэргийн сэжигтнээр тооцож, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
Т.Цогт, Г.Маралмаа нараас хэргийн талаар мэдүүлэг авахад сэжигтнүүд бие биеийнхээ эсрэг мэдүүлгийг өгсөн гэх мэдээлэл бий. Тэгвэл Т.Цогт, Г.Маралмаа, охины төрсөн эх Б.Өнөржаргал гэж хэн бэ. Энэ талаарх шинэ мэдээлэл “Өнөөдөр” сонинд нийтлэгджээ.
Дөрвөн настай охины үхлээр илчлэгдсэн тэдний амьдрал ээдрээтэй, гурвуулаа л өнчрөл хагацал үзсэн хүмүүс аж. Г.Маралмаа, Б.Өнөржаргал нар нэг сургуульд сурч байсан нэг нэгнээ таньдаг хүмүүс байжээ. Б.Өнөржаргал Хөвсгөлд болсон онгоцны ослоор эцэг эхээсээ алдсан бол Г.Маралмаа ч бага насандаа эцэг эхээсээ өнчирч хоцорчээ. Харин Т.Цогтын аав нь нас барсан бөгөөд ээжийнхээ хамт амьдардаг байж.
Төрсөн охиноо тамлан хөнөөсөн Т.Цогт
Т.Цогт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нийслэлийн Шинжилгээний албаны криминалистикийн мэргэжилтэн. Энэ нь задлан шинжилгээ хийдэггүй, хэргийн ул мөрийг илрүүлж, бэхжүүлдэг ажил аж. Тэрбээр 2013 онд тус хүрээлэнд ажилд орсон бөгөөд тэнд жил долоон сарын хугацаанд ажиллажээ.
ШШҮХ-ийн дэд захирал Ц.Гантулгын хэлж буйгаар Т.Цогт тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй аж. Харин зан байдлын хувьд “томоотой, төлөв даруу хүн шиг байсан” хэмээн дэд захирал Ц.Гантулга ярьсан байна.
Ямартай ч, сэжигтэн Т.Цогт охины хойт эх Г.Маралмаагийн эсрэг мэдүүлэг өгч, эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлээд буй. Төрсөн охиноо хэрцгийгээр зодож, аминд нь хүрчихээд өөрийн эрүүл мэндээ бодож буй түүнд олон хүн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Төрүүлсэн охиноо орхин Т.Цогттой амьдарсан Г.Маралмаа
Г.Маралмаа тарчиг амьдралтай дуу цөөтэй эмэгтэй аж. Тэрбээр 1997 онд нийслэлийн ерөнхий боловсролын 92 дугаар сургуульд орж, 2008 онд сургуулиа төгсөөд “Гурван эрдэнэ” багшийн сургуульд элссэн ч дундаас нь хаяжээ. Одоогоос 20 жилийн өмнө буюу Г.Маралмааг таван настай байхад нь аав нь нас баржээ.
Харин ээж нь хоёр, гурван жилийн дараа аавынх нь “араас одсон” байна. 2010 онд тэрбээр хүнтэй сууж, хүүхэдтэй болжээ. Гэвч Г.Маралмаа нөхрөөсөө салж, өөрийнхөө төрсөн охиноо хаяад Т.Цогттой нийлсэн байна. Маралмаагийн охин эдүгээ таван настай гэнэ. Төрүүлсэн охиноо хайрлаагүй хүн өрөөлийг үрийг хайрлана гэдэг эргэлзээтэй. Г.Маралмаагийн авга ахынх нь хэлснээр Батлан хамгаалахын их сургуульд сурдаг, бөө байсан гэдэг нь худал мэдээлэл гэнэ.
“Саажилттай” гэж худал хэлсэн Б.Өнөржаргал
Б.Өнөржаргал хар багадаа ээж ааваа ослоор алдсан ч, хамаатныхаа айлд дутах юмгүй өсчээ. Хүн харахад цэвэр цэмцгэр сайхан хувцаслаж явдаг байсан ч, аав ээжийн халуун хайрыг амталж үзээгүй түүний хувь тавилан дэндүү өрөвдөлтэй.
Гэвч дахиад л төрсөн үрээ бусдын гарт харамсалтайгаар алдчихлаа. Тэрбээр 2009 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсчээ. Түүнийг сайн мэдэх нэгэн хүнтэй харилцаа сайтай, цовоо сэргэлэн охин байсан тухай дурсан ярьсан байна. Харин Б.Өнөржаргалын ойрын хүн түүнийг “Саажилттай” гэх мэдээллийг эрс үгүйсгэж, ийм мэдээлэл гарсанд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Нэг сургуулийн сурагч байсан хоёр эмэгтэй нэг эрээс болж, нэг нь төрсөн охиноо хаяж, нөгөө нь төрүүлсэн охиноо алджээ. Энэ ээдрээт хувьд тавилан хаанаас эхэлж хаана төгсөхийг мэдэхгүй. Үнэн гэвэл, дөрөвхөн настай охин томчуудын амьдралын золиос болж, энэ хорвоогоос буцсан явдал.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй.
хүний ёсоор байж амьдарч чадахгүй бөөснүүдийг энэ хүнд өгч амьдаар нь тамлуулмаар юм байна энэ хоёрыг ч гэсэн энэ хүнд өгвөл таарна