Билл Гейтс Аффлек 50 саяыг хандивлав

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек “Бид нэг нэгнээ хайрладаг” гэх аяныг зохион байгуулж Конго улсад 50 сая ам.долларын хандив өргөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Конго улсад хумхаа өвчин болон шинэ төрлийн халдварт өвчин бүртгэгдсэн ба өнөөдрийн байдлаар 20 хүн амиа алдаж, 170 орчим хүн халдвар авчээ.

4oeb11rrl989unak9millus41l

“Энэхүү мөнгөөр халдварт өвчнийг зогсоох бэлдмэл гаргаж авна” гэж Конго улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Жүжигчин холливуудын оддыг дээрх аянд болон Баруун Африкийн хэд хэдэн оронд бүртгэгдээд буй эбола вирусыг зогсоох бэлдмэл гаргаж авах ажилд мөнгөн тусламж үзүүлэхийг уриалжээ.

Аффлекийн өрнүүлсэн аянд “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс нэгджээ. Тэрбээр өнгөрсөн онд эболагийн эсрэг 50 саяыг хандивласан бол энэ удаад 15 саяыг хандивласан байна.


URL:

Нэр: hi Огноо: 27 March 2015

hezee neg BILL GATES shig boloh yum boloo.

Сэтгэгдэл бичих