Худалч Л.Гантөмөр ба жийпнүүд

f35f84d0-988c-4982-adc8-cd39b8316553Саяхан Засгийн газар төрийн албанд хэрэглэгдэж байгаа шатахуун их зарцуулдаг тансаг зэрэглэлийн машинуудыг хураах тогтоол гаргасан. Гэвч хэрэгжиж байгаа нь ховорхон байгаа тухай яригдсаар байна.

Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэмээх залуу л жипээ жижиг тэргээр сольсон тухайгаа жиргэсэн. Гэтэл бусад нь жипнүүдээ хураалгах сонирхолгүй байх шиг. Уг нь энэ засагт сайд хийж байгаа УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр гэж залуу бий.

Энэ залуу УИХ-д Сүхбаатар дүүргээс гурван ч удаа сонгогдсон. Тэр хэдэн жил УИХ-д сул гишүүн байхдаа тухайн үеийн Засгийн газрын сайд дарга нар, агентлагийн дарга нарыг бензин, шатахууны аранга мангас болсон төрийн мөнгөөр авсан том том үнэтэй жийпнүүд унаж байна гэж шүүмжилсээр жижиг тэрэгтэй болгож байсан.

Гэтэл мань эр одоо өөрөө сайдын суудалд суучихаад үүнийгээ мартчихсан бололтой. “Бензин бага иддэг машин унаж, хэрэгтэй бол алхсан ч яах вэ” гэж уриалж дугуйтай тойрогтоо очиж байсан эр сайд болмогцоо “Ниссан тийна”, “Лексус-570” гээч машинуудыг хөлөглөдөг болсон. Түүний доор байгаа дэд сайд төрийн нарийнууд нь ч том том жийп хөлөглөөд л давхиж явах юм.

Уг нь Лу.Гантөмөрийг л хамгийн түрүүнд Засгийн газрын тогтоолоо биелүүлж хөдөө явахдаа унадаг машинаа үлдээгээд бусдыг нь хураалгана гэсэн ч сураг алга.

Манай улстөрчдийн худал ярьдаг, хэлсэн ярьснаа мартдаг зан Лу.Гантөмөр хамгийн их хамааралтайг энэ нь харуулж байна. Мөн Засгийн харьяа агентлагийн дарга болсон залуус нь ч бандгар, бандгар жийпнүүд хөлөглөцгөөж байна. Нөгөө улсын мөнгө хэмнэе гээд уриалаад тэмцээд байдаг гишүүн сайд яав аа.

Г.Самбаа

gereg.mn


URL:

Нэр: . Огноо: 27 March 2015

Lallriin banid

Нэр: зочин Огноо: 27 March 2015

Боловсролын байгууллагууд улс төржиж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг.. Боловсрол руу улс төр орж ирсэн нь эмгэнэл.

Нэр: irgen Огноо: 23 May 2016

NOVSH

Сэтгэгдэл бичих