АЛБА ХААГЧИД ГАМШГИЙН ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙВ

1941419_846948025350911_2967611191936046773_o

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулдаг улс орон даяар гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага, сургуулилт өчигдөр буюу 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатарын цагаар 16.00 цагт болов.
Тус сургуулилтад ШШГЕГ-ын нийт алба хаагчид хамрагдаж, ОБЕГ-оос холбогдох албаныхан ирж болзошгүй аюул тулгарсан үед хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.
Уг сургалт нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

11034378_846948028684244_8883781687137228835_o


URL:

Сэтгэгдэл бичих