Солонгосын үерт хоёр Монгол иргэн үрэгдсэн байж болзошгүй
Ердөө 30-40 минутын хооронд орсон хүчтэй бороо Солонгост ихээхэн гамшиг учруулаад байна. Дөнгөж сая авсан албан бус мэдээгээр энэхүү үерийн бүсд олон тооны Монгол иргэн амьдарч байсан ба Монгол зоогийн газарууд ч үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Солонгосоос ирүүлж байгаа мэдээгээр саяхан Солонгос хүнтэй гэр бүл болоод удаагүй иргэний шилжүүлгээ хийлгэж амжаагүй нэгэн бүсгүй энэхүү золгүй үйл явдалд өртсөн байна. Дараагийн хохирогч нь Монгол залуу “хараар” ажилладаг байсан байна. Одоогоор Монгол улсын элчин болон консулууд энэ талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй, одоогоор албан мэдээ гаргах боломжгүй байна гэсэн хариу өгч байна. Одоогийн байдлаар энэхүү үерт 44 хүн амь үрэгдсэн тухай Солонгосын албаны хүмүүс мэдээлсэн байна.
Ц.Отгон www.TSAG.mn
URL: