Манай хөлбөмбөгчид өнөөдөр БНХАУ-ын багтай тоглоно

Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо өнөөдөр эхлэх гэж байна.

uls_5514bb0985dfb_1

Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан. Манай залуучуудын шигшээ баг эхний тоглолтоо хүчирхэг өрсөлдөгч болох БНХАУ-ын шигшээтэй хийх бол дараагийн тоглолтоо 29-ний ням гарагт Лаос, 31-ний мягмар гарагт Сингапур улсын багтай тус тус тоглоно. Лаосын үндэсний KM16 цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт манай цагаар 17:00-д эхлэнэ. Азийн 43 улсын баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн 10, дэд байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 улсын баг ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна. Тэмцээн энэ сарын 27-31-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Г.Бат


URL:

Сэтгэгдэл бичих