Л.Гүндалай гурав дахь “хайртайгаа” учирчээ
“Тэгээд тэр шинэ хайрынхаа нэрийг хэлээд аль” гэсэн сэтгүүлчийн асуултад Л.Гүндалай “Үгүй шүү. Зургадугаар сард албан ёсоор бүртгүүлж байж хэлье” гэлээ. Л.Гүндалай өчигдөр Ардчилсан намаас гарах өргөдлөө өгөхөөр гарахынхаа өмнө хэвлэлийн хурал зарлаж, шинэ нам байгуулах болсноо мэдэгдэв. Түүний хэлснээр, улс төрийн шинэ хүчнийг хүсэмжилсэн нийгмийн захиалгаар ийн шулууджээ.
“АН бол анхны хайр минь байлаа. Би намтайгаа сайхан байсан. Одоо бол миний хувьд АН өнгөрсөн амьдралын сайхан дурсамж, хуримтлуулсан туршлага болж үлдлээ” гэж Л.Гүндалай ярив. Тэрбээр өмнө нь УИХ-д гурван удаа сонгогдохдоо Хөвсгөл аймагт нэр дэвшиж байсан, уг нутгийн уугуул хүү. Гэвч 2016 оны сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээр шийджээ.
“Оршин суух хаягаа Эрдэнэтэд бүртгүүлэх гэж байгаа. Яагаад гэвэл Эрдэнэт бол Монголыг тэжээсээр ирсэн эрдэнэс. Тэгээд ч шинэ нам байгуулаад сонгуулийн ажлаар нийслэл рүү ирж очиход холгүй, таван цаг л давхина. Хөдөө ч биш, хот газар гэдгээрээ Эрдэнэт надад таалагддаг. Хөвсгөл арай холдоод байгаа юм. Уг нь намайг эндээ дэвшээч гэсэн хүсэлт нутгаас ирдэг л дээ” хэмээн Л.Гүндалай хэллээ.
Л.Гүндалай 2005 онд АН-аас эхний удаа өрх тусгаарлан шинэ нам байгуулж, түүндээ Ард түмний нам гэсэн сайхан нэр хайрлаж байсан намтартай. Энэ нь түүний хоёр дахь “хайр” байсан болов уу. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2007 онд АН-д дахин элссэн бол энэ удаа гурав дахь “хайртайгаа” учирчээ.
монголньюс.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
zailooooo
Ийм өөрийн амь амьдралаа бодсон арчаагүй юмнуудыг дахиж битгий сонго.
myy golog.ols toriin yanxan
gunbalai