S&I хамтлагийн дуучин С.Бат-Отгонд төлөвлөсөн 13 жилийн ял нэмэгдэж магадгүй

S&I хамтлагийн дуучин С.Бат-Отгон буюу Бадгаа Шведын Стокольм хотод хүн амины хэрэгт холбогдож сэжигтнээр татагдаад байгаа билээ. Тэрээр Араб иргэнтэй маргалдаж улмаар хутгалан амь насыг нь хохироосон юм.

Гэвч Стокхольм  хотын шүүх С.Бат-Отгоныг аргагүй хамгаалалт хийсэн хэмээн үзэж урьдчилсан байдлаар 13 жилийн төлөвлөөд байгаа билээ. Гэхдээ ирэх сард болох түүний шүүх хурлын шийдвэрт гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, өөрөөр хэлбэл Монголд байхдаа танхайн хэргээр шүүхээс ял сонсч байсан нь сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байгаа аж. Хэрэв Шведийн шүүх С.Бат-Отгоны өмнөх хэргүүдээс ял сонссоныг сөхсөн тохиолдолд түүнд урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа 13 жилийн ял нэмэгдэж магадгүй гэнэ.

Ж.Хулан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих