Петровис компани шатахууны урамшуулал зарлан иргэдийг “хулхидсан уу”…

10b40263eff74abfeМонголд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх компаниуд монополь байдалдаа тулгуурлан өөр хоорондоо

хэлэлцэн тохиролцож үнэ ханшаа нэмдэг тухай яриа олон нийтийн дунд байдаг. Мэргэжлийн байгууллагууд үүнийг нь тогтоож тэдгээр компаниудад торгож байсан удаатай.
Тэгвэл энэ удаа Петровис компанийн зүгээс Нийслэл хот дахь ШТС-аараа дамжуулан 25.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх шатахуун авсан жолооч нарт 3 сарын 1-ээс 3 сарын 31-ыг дуустал нэг сарын хугацаанд урамшуулалын купон олгохоо зарлаж байсан бол энэ урамшуулалын үйл ажиллагаагаа хэд хоногийн өмнөөс зогсоожээ. Гэвч үүнийгээ тэд “давагдашгүй хүчин зүйлийн улмаас…” гэж тайлбарласан байх юм. Давагдашгүй хүчин зүйл гэж тэд юуг хэлж байгаа, яагаад урамшуулалаа зогсоох болсон тухайгаа тэд бодитой хариу өгөхгүй байгаа нь анхнаасаа  хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлэх бусармаг арга хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.

Энэ асуудлын мөрөөр ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх зэрэг төрийн байгууллагууд шалгалт хийх нь зүйтэй бизээ. “Дураа хүрэхээр” урамшуулалттай гэж зарлан олон нийтийг уриалж худалдан авалтаа нэмэгдүүлчихээд, “дургүйгээ хүрэхээр” болилоо гэж хэлээд сууж болох уу Петровис шиг…

Ц.Мөнх

ugluu.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 26 March 2015

МАН-ын гол хулхиудын нэг энэ Оюунгэрэл гэж хүүхэн ханаж цадахыг мэддэггүй шуналтан бололтой.

Нэр: amka Огноо: 26 March 2015

TIIMEE HULHIDSAN

Сэтгэгдэл бичих