Бээжинд суугаа Монгол Улсын консул ажлын хариуцлага алджээ
Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газартээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг байна.
Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг 2014 оны 12 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалтыг хийжээ. Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн гэдгийг дээрх ажлын хэсгийн дүгнэлтэнд дурдсан байна.
Ийнхүү зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзэн ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эгүүлэн дуудахаар шийдвэрлэсэн гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
батаар.мн
URL: