Ройтерс: Путин 2012 оны сонгуульд өрсөлдөх нь тодорхой

Владимир Путин 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүй гэх таамгийг зарим нэгэн баримт дээр тулгуурлан “Ройтерс” агентлаг гаргалаа. Тус агентлаг Москвагийн өндөр албан тушаалын, нэрээ нууцлахыг хүссэн хүмүүсийн хэлсний үндсэн дээр ийнхүү таамаглаж байгаа бололтой.

Улс оронд тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй улс төр, бизнесийн салбарынхны дунд Медведев тийм ч нэр хүндтэй бус учир Путины сэтгэл ихэд зовинож байгаа талаар тус агентлагт ярилцлага өгсөн хүн онцолжээ. Гэтэл ийм дэмжлэг зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бөгөөд өөрчлөлтийг хийхэд хэрэгтэй байгаа юм.

“Путиныг олон тооны хүн дэмжиж байгаа. Медведев систем доторх өөрийн хүч чадлаа хэтрүүлэн үнэлсэн бололтой” хэмээн эх сурвалж тодотгожээ. Тиймээс л Путин эргээд ерөнхийлөгч болохыг эрмэлзэх болсон байна. Өөр нэг эх сурвалж Путин эргэж ирэхийг хүсч байгаа гэдгийг зөвшөөрөөд, айгаад хэрэггүй, өөрчлөлтийг явуулах ерөнхий сайдыг томилох болно гэж тайвшруулжээ.

Харин Путин болон Медведев ерөнхийлөгчийн суудалд зургаан жилийн турш хэн нь суух гэж байгаа талаар нэг ч үг цухуйлгахгүй байгаа юм. Гэхдээ ихэнх ажиглагчдын үзэж байгаагаар эцсийн шийдвэрийг Путин гаргах болно.

Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих