Францад монгол эмэгтэй учир битүүлгээр амиа алдлаа
Манай улсын иргэд гадаадын улс оронд бусдын гарт амиа алдах явдал ойрын үед их гарах боллоо. Франц улсын Пираго хотод манай улсын иргэн М гэх эмэгтэй мөн л бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Амиа алдсан гэх эмэгтэйн үхлийн шалтгаан нь учир битүүлэг байгаа бөгөөд монгол улсын нэгэн иргэнийг сэжиглэн саатуулаад байгаа аж.
Талийгаачдийн ар гэрийнхэн Пираго хотод очсон байна. Тус улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхнийг гурван хүүхэдтэй нь уулзуулах, оршуулгын ажлыг гүйцэтгэх, цагдаад мэдүүлэг өгөх зэрэг асуудалд анхааран ажиллаж байна.
FACT.MN
URL: