Марко Поло киноны албан ёсны нээлт Улаанбаатар хотод болно

buujДэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулаад буй АНУ-ын Netflix компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны нээлтийн ажиллагаа 2015 оны 3 дугаар сарын 26-нд Хүннү кино театрт болох гэж байна. Уг арга хэмжээнд Марко Поло кино зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан нар оролцож, кино хэрхэн бүтсэн тухай танилцуулна. Албан ёсны нээлтийн ёслолд Монголын соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зочид урилгаар оролцох бөгөөд бүх зочид улаан хивсэн дээгүүр алхана.

Киноны зохиогчийн болон өргөн нэвтрүүлгээр цацах эрхийг нь эзэмшдэг Нетфликс компани нь тус киноны эхний хоёр ангийг нь зөвхөн ганц удаа монгол тайлбартайгаар гаргах эрхийг МетаСтори ТББ-д эрхийг олгож, жүжигчин Б. Амарсайхан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Италийн аялагч Марко Пологийн Юань гүрнээр аялсан аяллын тэмдэглэл дээр үндэслэн Netflix компанийн бүтээсэн 10 ангит киноны шуугиан үргэлжилсээр байна. Нийтдээ 90 сая ам.долларын өртөгтэй боссон уг цуврал кино нь төлөвлөж байснаас хамаагүй том амжилт олсон тул цувралын дараагийн бүлгүүдийг бүтээхээр шийдээд байгаа билээ. Энэ цувралд 60 гаруй монголчууд туслах болон олны хэсэгт тоглохоор төлөвлөж байна. Үүний дотор Хубилай хааны ээж Сорхагтани хатан, Жаха Хамбу, Наян хунтайж зэрэг түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дүрийг Монголоос сонгон шалгаруулах гэж байна.

Нээлтийн арга хэмжээг Хүннү кино театр, Үндэсний манлай үйлдвэр Арвайн Үндэс, Скай Лоунж болон Юник Дизайн компаниуд ивээн тэтгэж, олны хүртээл болгож байна.


URL:

Сэтгэгдэл бичих