Заасан хугацаанд машинаа ачуулсан иргэд торгуулиа нэхэмжлэх эрхтэй боллоо

4c32e6_1850_x6781

Монгол улсад хэрэгжиж эхэлсэн зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой шийдвэрүүдийг хууль тогтоомжинд хэр нийцэж байгаа эсэхэд ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулсан байна.

Тус шалгалтаар НИТХ-аас 2013 оны 8 дугаар сард гаргасан “Зориулалтын автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ыг хууль бус байсныг тогтоожээ.  

Уг журмын дагуу 2013 оны наймдугаар сарын 29-өөс 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний хооронд ЗХУТ-ийн ачиж тээвэрлэгч машинууд нийт 9,230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж 647,710,000 төгрөгийн үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Тиймээс 2013 оны наймдугаар сарын 29-нөөс 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл автомашинаа журамлуулж 70,000-80,000 төгрөгийн торгууль төлсөн 9,230 иргэн торгуулиа буцаан нэхэмжлэх эрх үүсч байгаа ажээ.
FACT.MN

URL:

Нэр: S Огноо: 25 March 2015

Goy odoo dampuurtal n munguu nehemjil

Нэр: zochin Огноо: 25 March 2015

haanaas yaj nehemjleh ym bol

Сэтгэгдэл бичих