Г.Уянга гишүүн “Улаан шугам” татна

b2b30ee206ce8724big

Өнөөдөр Хууль зvйн vндэсний хvрээлэнд “Төрөө урлахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцvvлэг болно. Энэ эрдэм шинжилгээний хуралд МҮАН-ын дарга М.Энхсайхан “Төрийг урлахуй” хэмээх сэдвээр илтгэл тавих бол ИЗН-ын Улстөрийн зөвлөлийн гишvvн Ц.Ганхуяг “Төрийн албаны төлөвшил ба Герман улсын жишээ” илтгэл тавих юм байна.

Мөн залуу улстөрч Э.Эрдэнэжамъян болон Удирдлагын Академийн багш доктор Ч.Энхбаатар нар илтгэлийг үргэлжлүүлэх ажээ. УИХ-ын гишvvн Г.Уянга “Улаан шугам” хэмээх тун содон нэртэй илтгэл тавих гэж байгаа нь олон хvний анхаарлыг татаж сонирхлыг төрүүлээд байгаа юм.

Эрхэм гишvvн чухам хаана хэнд “Улаан шугам” тавьж Монголын төрийг урлах гэж байгаа нь тун сонирхол татаад байна. Түүнийхээр улстөрд хэн “Орж болохгvй” гэдгийг хэлэх гэж байгаа юм болов уу. Аль эсвэл ерөөсөө Монголын улстөр тэр чигээрээ буруу замаар будаа тээгээд байгаа учир бvгдээрэнд нь “Улаан шугам” татах гэж байгаа юм болов уу.

FACT.MN


URL:

Нэр: zochin Огноо: 25 March 2015

Teneg awgai

Сэтгэгдэл бичих