Тюменьд 5 давхар байшин нуржээ
Өчигдөр оройны 18.30 цагийн үед Орост 5 давхар байшин нуржээ. Тюмений гудамжинд байрлах энэ байшин таван давхарын дээврийн хэсгээсээ нурж эхэлсэн байна. Байшинг нурах үед дотор нь хэд хэдэн оршин суугч байсан ба аврагчид тэднийг аврах тавцангаар буулган гадагш гаргасан байна.
Эх сурвалжийн мэдээлсэнээр 4 хүн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ба тэдний биеийн байдал тааруу байгаа гэж мэдэгдлээ. Тус байшинд байрлах 40 гаруй оршин суугчдийг ойролцоох буудал руу түр нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Нуралтын хэмжээ 24 хавтгай метрийг эзэлсэн нуралт үүссэн даруйд аврах баг, зорчигчдийг зөөх автобусыг шуурхай илгээсэн байна.
Б.Нарангэрэл
ugluu.mn
URL: