Л.Гансүх нарын хэргийг прокурорт шилжүүллээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.
Л.Гансүхийн хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэд хэдэн удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн уг хэрэгт Н.Алтанхуягийн зөвлөх М.Тулгыг шалгаж байсан ч түүний хэргийг тусгаарлаад байгаа юм. М.Тулга, Н.Төмөрбаатар нарыг хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг
URL: