Жүжигчин Т.Билгүүнийг алсан жолооч ял эдлэхгүй бололтой
“Шинэ үе” продакшны жүжигчин асан Т.Билгүүн өнгөрсөн 1 дүгээр сарын 23-ны өдөр Шилийн гол аймагт автомашины ослоор алтан амиа зуурдаар алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Монголын хошин урлагийн хэд хэдэн хамтлагийнхан нийлж Хөх хотын “Одон” телевизийн урилгаар тоглолт хийхээр явж байгаад тэрээр ийнхүү амиа алдсан юм.
Харин осол гаргаж хүний аминд хүрч хоёр хүнийг хүнд бэртээсэн хэргийн гол буруутан болох хүнд даациын машины жолооч хятад иргэнд 15 жилийн ял оноохоор төлөвлөж байсан ч нөхөн төлбөрөө барагдуулж дуусах юм бол ялаас мултрах боломжтой болох юм байна.
Эрээн хот дахь Монголын консулын газар энэ талаар хэлэхдээ “Хятадын зам тээврийн ослын хуулийн заалт их сонин. Төлбөрөө хэрхэн барагдуулсанаас хамаарч ялын хэмжээ өөрчлөгддөг. Төлбөрөө бүрэн барагдуулаад дуусвал уг этгээд хэдхэн сар хоригдоод ч гарах боломжтой. “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүний амиа алдсан ослын нөхөн төлбөрийг барагдуулаад явж байгаа. Хөх хотын “Одон” телевиз тухайн жүжигчдийг урьсан болохоор тэдний зүгээс төлбөрийг барагдуулах ажил дээр анхаарч байгаа” гэсэн юм.
Хятад улсад ихэнх жолооч нар замын хөдөлгөөний хууль дүрмийг баримталдаггүй байна. Тэдний замын хөдөлгөөний хуулинд зам тээврийн осол гаргагчид олон жилийн ял өгч, шууд хорьдог заалт байдаггүй учир ихэнх хүмүүс нь их хэмжээний нөхөн төлбөр төлөөд ялгүй үлддэг ажээ. Зам тээврийн ослыг санаатай үйлдсэн хэрэг хэмээн үздэггүй тул ийн заагдсан байдаг бололтой.
Ослын буруутан этгээд жүжигчин Т.Билгүүний нөхөн төлбөрийг бүрэн барагдуулах юм бол хятад улсын хуулийн дагуу ялаас мултрах бололтой.
FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БЭ. ХААНА ЯМАР ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГЭЭД БАЙГААН. АР ГЭРИЙНХЭНД МӨНГӨ ӨГӨХ ЮМ УУ. ТӨЛБӨР БАРАГДУУЛЖ ДУУСЛАА ГЭЭД УГ ХҮН БОСООД ИРЭХ ЮМ УУ. УТГАГҮЙ ХУУЛЬТАЙ ТЭНЭГ УЛС ВЭ