МУБИС орчмоор халаасны хулгай ихэслээ

hulgaich-300x239

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан юм. 

Нийслэлийн дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногт онцын зөрчил байхгүй ч  гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу МУБИС-ийн орчмоор халаасны хулгайн гэмт хэрэг өсчээ. Мөн Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн гаралт өмнөх 14 хоногтой харьцуулбал өссөн байна.

Тиймээс дээрх тулгамдсан асуудлуудад анхаарал тавин ажиллах талаар үүрэг даалгавар өгжээ.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих