Монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдийг саатууллаа

БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 17-18-нд шилжих шөнө Монгол эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарсан даруйд БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас гэмт хэрэгтнийг улс даяар эрэн сурвалжилж байсан юм.

uls_5510cce2ad46f_1

Улмаар өчигдөр хэрэг гарсан газраас 1000 гаруй км-ийн цаанаас саатуулсан байна. Гэмт этгээд эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээжээ. Амиа алдсан монгол эмэгтэйг өчигдөр хөдөөлүүлсэн байна. Тэрбээр энэ сарын 12-ны өдөр БНХАУ-ын хилээр нэвтэрч, зургаан хоногийн дараа ийнхүү харамсалтайгаар амиа алдсан юм. Талийгаачийн гэр бүлийнхэн Замын-Үүд суманд амьдардаг. Тэрбээр мөнгө олох зорилгоор Эрээн хотод очоод байсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих