Цагдаагийн 400 гаруй алба хаагчийн цолыг эргүүлэн олгоно

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо Цагдаагийн албаны тухай хуулийг батлан өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдсөн билээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн цол олгох журамд өөрчлөлт оруулж, албан тушаалын цол болгон өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл тухайн албан хаагч ямар албан тушаалд томилогдоно тухайн албан тушаалынхаа цолыг авахаар журамласан байдаг. Үүнтэй холбоотойгоор 400 гаруй хүн цолоо хураалгаж, тушаал буураад байсан юм.

32_e32557b2c3ed660de6386b743223fc97ab6ea5e4

Тэгвэл өнгөрсөн долоо хоног Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, цагдаагийн цол олгох журмыг өөрчилж, өмнө нь дагаж мөрддөг байснаар нь баталсан байна.

Үүнтэй холбоотойгоор цол буурсан 400 гаруй хүний асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэж, албан тушаал дэвшиж цол нэмсэн алба хаагчдын цолыг хурааж, өмнө нь байсан цолыг нь олгохоор болсон байна. Ингэхдээ гэнэт цол ахисан эрхмүүд өмнө нь байсан цолноосоо дараагийн цолонд очих хүртэлх хугацааны 50 хувийг ажилласан бол дараагийн цолд шилжүүлэхээр журамд зохицуулалт хийжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих